Page 123 - Бат хааны байлдан дагуулал
P. 123
хүртэл давшихад байгуулсан бүхий л ялалтад Бат хаан ч гэсэн өөрийн
хувь нэмрийг оруулсан нь гарцаагүй юм. Судлаач Ж. Ведерфорд:
«Сүвэдэй бол Чингис хаанд ойр дотно байж, түүний юу бодож, яаж
дайтдагийг хэнээс ч илүү мэддэг, тал нутгийн хашир анчин хийгээд
дайчны бүхий л эрдэм мэдлэгийг өөртөө шингээсэн жанжин байсан
юм. Дээр нь Чингис хааны ач нараас хамгийн гүйлгээ ухаантай, авьяас
чадвартай нь болох Мөнх, Бат нар Европ дахь аян дайныг чиглүүлэн
удирдахад нь тусалж байлаа»[153] гэж бичсэн байдаг.