Page 109 - Бат хааны байлдан дагуулал
P. 109
орж, түүний дээд эрх мэдлийг хүлцэнгүй хүлээн зөвшөөрч, алба
гувчуур барихаар амласан юм биш биз?
Невийн Александрын цаашдын улс төрийн бүхий л бодлого Бат хааны
шууд хараа хяналтанд байсан нь сонирхол татахуйц баримт мөн.
Т.С. Георгиеваг сонсъё:
«Дараагийн жилүүдэд Александр Ярославич байр сууриа
өөрчилсөнгүй. Их хааны өргөө Хархорин хотод хүлцэнгүй нь
аргагүй ирсээр татаруудын “гар”-аас Новгородын вант улс дээрээ
Киевийн вант улсыг нэмүүлж эзэмшилдээ авсан удаатай. /.../ 1250 онд
Александрын бага дүү, Владимирын их вант улсын эзэн Андрей,
бүхий л Баруун Оросын эзэн Галичийн Даниил хоёр Алтан ордны
эсрэг чиглэсэн эвсэл байгуулжээ. /.../ Гэвч Александр энэхүү эвсэлд
нэгдээгүйгээр үл барам харин ч Алтан орд руу яаравчлан одож, дүүгээ
матсан байна. Үүний үр дүнд Неврюй Владимирын вант улс руу
дайлаар мордож, залхаан цээрлүүлсэн юм. /.../ Неврюйгийн аяны дараа
түүнд [Александрт — Ч.Ч.] Владимирын их вант улсыг
эзэмшүүлэхээр болж, ван өөрөө Батын хүү Сартагтай хуурай ах дүүс
болжээ. 1251 онд Ромын пап лам Алтан ордны эсрэг хөдөлбөл
цэргийн хүчээр туслахаа амласан ч Александр үүнээс эрс татгалзсан
байна. Удалгүй тэрээр Новгородын нутагт татарын түшмэдийг авчирч,
цаадуул нь ард иргэдээс алба гувчуур татахын тулд хүн амын тооллого
хийжээ (гагцхүү лам санваартан нарыг л татвараас чөлөөлжээ). 1259
онд энэ шийдвэрийг эрс эсэргүүцсэн Новгородод ван өөрийн цэргийг
оруулж, татаруудын эсрэг бослогыг харгис хэрцгийгээр дарж,
өдөөгчдийнх нь нүдийг ухаж, хамрыг огтолжээ»[133].
Эдгээр үйл явдлын тухай Л.Н. Гумилёв ийн бичжээ:
«Андрей бол “баруунтан” байлаа. Тэрээр Галичийн Даниилтэй ураг
садан болж, Европын хаад ноёдтой нийлж монголчуудтай тэмцэх
төлөвлөгөөтэй байлаа. Орос оронд энэхүү санаархал нь ялалтаар
өндөрлөлөө ч гэсэн эвдрэл сүйрэл, үхэл хагацал л авчрах байлаа.
Учир нь дайн орос нутаг дээр болж, ялсан тал католик шашны ёс
журам тогтоох байв. Энэ бол Орос орны үндэсний түүхийг устгаж,