Page 105 - Бат хааны байлдан дагуулал
P. 105
Сить гол дээрх тулалдаан Орос орны цаашдын хувь заяанд асар их
үүрэг гүйцэтгэсэн юм. Юуны өмнө Зүүн-Хойд Оросын ирээдүй эл
голын мөсөн дээр 250 жилийн хугацаатайгаар шийдэгджээ. Зөвхөн
1480 онд л Орос орон монголчуудаас хараат бус болсон юм.
Ер нь Зүүн-Хойд Оросод хийсэн Бат хааны аян дайныг үзэхэд
стратегийн хосгүй төлөвлөгөөг гайхахаас өөр аргагүй. Сонгосон
улирал, чиглэл, тухайн чиглэлд давших цэргийн тооноос авахуулаад
дайны төлөвлөгөөнд нэг ч сул юм байгаагүй гэж хэлж болно.
Ийм төлөвлөгөө 1812 онд Наполеонд ч, 1941 онд Гитлерт ч байгаагүй
юм. Тухай тухайн үедээ Европыг эзэлчихээд байсан энэ хоёр аугаа
байлдан дагуулагч өөрийн хүч, эсрэг талын хүч, цаг агаарын байдал
зэрэг олон хүчин зүйлийг дутуу дулимаг, үзэмжээрээ үнэлснээр аль
аль нь Москва руу зүтгээд нэг нь оросуудыг Парисдаа, нөгөө нь
Берлиндээ авчирсан эмгэнэлт түүхтэй. Улмаар нэг нь эцсийн дүндээ
Ариун Элений арал руу цөлөгдөж, тэндээ шадар түшмэлдээ
хорлогдсон, нөгөө нь газар доорх нуувчиндаа амиа егүүтгэсэн билээ.