Page 103 - Бат хааны байлдан дагуулал
P. 103

тохиромжтой  байсан  учир  эл  зам  цэрэг-дайны  хувьд  чухал  ач
                холбогдолтой  байлаа.  Шаардлагатай  тохиолдолд  алслагдсан,  хүн  ам

                цөөтэй  газар  нутаг  руу  их  вангийн  цэрэг  ухрахад  боломжтой
                байжээ»[126].


                Жил  жилийн  өвөл  амьд  бүхний  хөл  тасардаг  Сить  голын  хавь  ойр
                газар  1238  оны  хоёрдугаар  сард  хөдөлгөөнд  оров.  Хүн  амьтан
                холхиж, тэрэг, чарганы мөр энд тэндгүй зурайна. Орос орныхоо төлөө
                амиа өгөхөөр зориг шулуудсан хүн бүр зэвсэгтэй нь зэвсгээ бариад,

                зэвсэггүй нь сүх, хадуураа бариад тийш зүглэнэ.


                Сить голд их вангийн дүү, Юрьевецийн ван Святослав Всеволодович,
                Ростовын  ван  Василько  Константинович,  Угличийн  ван  Владимир
                Константинович, Ярославлийн ван Всеволод зэрэг ван, ноён өөрсдийн

                цэргийн  хамт  хүрэлцэн  иржээ.  Эдгээр  хотыг  бүгдийг  нь  монголчууд
                эзэлснээс үзвэл Сить гол дээр цугларсан оросуудад эсвэл ялах, эсвэл
                үхэхээс өөр зам байгаагүй нь ойлгомжтой.


                Гэвч  Оросын  вангуудын  туурга  тусгаар  байдлыг  эрхэмлэх  үзэл  энэ
                удаад ч тэдэнд хүчээ зангидахад саад болсоор байв. Новгородын ван

                Ярослав  Всеволодович  («Невийн»  хэмээн  амьддаа  домог  болон
                алдаршсан  Александрын  эцэг)  цаг  үеийнхээ  нийгэм-улс  төрийн
                байдлыг дэнслээд, төрсөн ах Юрий Всеволодовичдээ туслахын оронд
                сахиусан  тэнгэртээ  залбираад  сууж  байсан  нь  хавьгүй  дээр  болохыг

                түвэггүй  тооцоолжээ.  Сить  голоос  300  км-ын  зайд  оршдог
                Новгородын  хана  хэрмийн  цаана  нуугдсан  Ярослав  төрсөн  ахдаа
                тусалбал  монголчуудын  хилэнг  хөдөлгөж,  тэднийг  төрөлх  хотдоо
                «авчрах»-аас  болгоомжилсон  байж  болно.  Учир  нь  Бат  хааны  цэрэг
                хоёрдугаар сарын 22-нд Торжок хотыг бүслэн хааснаар нэг ухасхийхэд

                Новгородод  тулж  очих  аюул  бодитой  болсон  байлаа.  Зөвлөлтийн
                судлаачид         В.А.      Ляхов,       А.М.       Анкудинова          нар      Ярослав
                Всеволодовичийн  шийдвэрийг  Оросын  феодалын  бутралын  үед
                түгээмэл тохиолдож байсан вангуудын хар амиа хаацайлах явдлын нэг

                илрэл гэж тайлбарласан байдаг[127].
   98   99   100   101   102   103   104   105   106   107   108