Page 96 - Бат хааны байлдан дагуулал
P. 96

зэрэг  бүслэлтийн  ажилд  дайчилжээ.  Юрий  их  ванг  хөөсөн  цэргийн
                ангийн олзолсон суздальчуудыг хар ажилд мөн ашигласан байна.



                Хоёрдугаар сарын 6-нд түншүүр зэвсэг Шинэ хотын хана туургыг хэд
                хэдэн  газар  цөм  цохисон  боловч  владимирчууд  тэрхүү  цоорхойг
                цээжээрээ хамгаалж, монголчуудыг хотод нэвтрүүлсэнгүй. Гэхдээ түр
                зуурын  шинжтэй  энэхүү  амжилт  нь  Владимирын  мөхлийг  ганцхан
                өдрөөр л хойшлуулсан байна.



                Үхэх  сэхэх  дээр  тулсан  энэ  хүнд  цаг  мөчид  Владимир  хотын  ноёд,
                феодалууд  хамба  лам  Митрофанаас  адис  хүртэн,  гэлэн  болж,
                хамгаалалтыг толгойлохоосоо татгалзжээ. Түүгээр ч барахгүй Монгол
                цэргийн сүр, хүчээс айж балмагдсан Всеволод, Мстислав хоёр шөнө

                дөлөөр  хотоо  нууцаар  орхиж,  амь  хэлтрүүлэхийг  Бат  хаанаас  уйлан
                хайлан гуйжээ. Бат хаан өөрийн багш Сүвэдэй баатраас:


                —  Миний  оронд  Ертөнцийг  байлдан  дагуулагч  байсан  бол  хэрхэх
                байсан бол? гэхэд,


                —  Миний  эртний  анд  хийгээд  хамтран  зүтгэгч  Зэв  ноён  залуудаа
                Гэгээн  эзний  эсрэг  дайтаж  байсан  бөгөөд  хоолойг  нь  шархдуулж

                байсан  удаатай.  Гэвч  өвөө  тань  эр  зоригийг  биширч,  үнэлж  чаддаг
                нэгэн байсан бөгөөд эзэн, эх нутгаа хамгаалж байсан Зэвийг өршөөж,
                түүнийг  шадар  түшмэлээ  болгосон  юм.  Харин  газар  шороогоо

                худалдсан арчаагүй амьтдыг тэрээр зөвхөн цээрлүүлдэг байсан гэжээ.


                бат хаан хариуд нь:


                —  Эх  орноос  өөр  ариун  нандин  зүйл  үгүй.  Ард  түмнээсээ  урван
                тэрсэлсэн  этгээд  хэцүү  үед  намайг  ч  атаат  дайсанд  минь  барьж
                өгөхөд бэлэн гэж хэлээд урвагчдыг өөрийн нүдэн дээр цаазаар авахыг
                зарлиг болгосон байна.


                Владимирын  лам  нар  төрөлх  хотоо  хамгаалахыг  уриалан  дуудахын

                оронд монголчуудын довтолгооныг «бурхны цээрлэл» хэмээн нэрлэж,
                тэдэнд  бууж  өгөхийг  шаардаж  байлаа.  Лам  нарын  арчаагүй  байдал,
   91   92   93   94   95   96   97   98   99   100   101