Page 93 - Бат хааны байлдан дагуулал
P. 93
ирэхээс өмнөхөн Москвад амжиж очиж, Филипптэй хүч хавсарч,
хотоо хамгаалжээ.
Хятадын инженерүүдийн бүтээсэн том оврын чулуу шиддэг, нефтьтэй
шавар хоолой цацдаг оньсон зэвсгүүд бүслэлтийн тав дахь өдөр ирж,
хотыг буудаж эхэлснээр Москва шатаж, 1238 оны нэгдүгээр сарын 20-
нд монголчуудын гарт орсон байна.
Чингис хааны үеийн зэр зэвсгийн талаар сонирхолтой судалгаа хийсэн
Ж. Базарсүрэн Москва хотын Түүхийн музейд XIII зууны
монголчуудын довтолгооныг харуулсан үзмэрийн дотор галт
бөмбөгийн (гранат) хэлтэрхий олдвор хадгалагдаж байдаг талаар
дурджээ[119]. Энэ бол монголчууд Оросын ванлигуудыг
түрэмгийлэхдээ галт зэвсэг хэрэглэж байсны тод жишээ юм.

