Page 90 - Бат хааны байлдан дагуулал
P. 90
Коломнагийн тулалдаан. Москвагийн сүйрэл (1238)
Оросын вангуудаас хамгийн хүчтэй, нөлөөтэйд тооцогддог
Владимирын их ван Юрий Всеволодович харийн түрэмгийлэгчдэд
няцаалт өгөхөөр Коломна цайзад цэрэг хуримтлуулж эхлэв. Коломнаг
зүгээр нэг сонгосонгүй. XIII зуунд тус цайз нь зам харилцааны
огтлолцолд байрласан стратегийн чухал цэг байв. Роман
Ингваревичийн үлдсэн дайчид, Юрийгийн хүү Всеволод Юрьевич нар
их вангийн далбаан доор цугларсан байлаа. Үүнээс гадна их ван Юрий
Всеволодовичэд Москва, Пронск зэрэг хэд хэдэн хот дайчдаа
илгээжээ[110]. Владимирын вант улсын нэгдсэн хүчийг воевод Еремей
Глебович толгойлжээ. Гэхдээ Юрий Всеволодович Л. Гумилёвын
үнэлснээр «ямххан улс төрч, чимххэн жанжин» байсан юм. Юрий их
вангийн хүч «нэлээд их» байсан гэж Оросын түүхийн тулгар
бичгүүдэд дурдсан байдаг.
Орчин үеийн судлаач Д.Г. Хрусталёв Оросын вант улсуудын хүн ам,
цэрэг дайны нөөц боломжийг судлаад, их ван 20-иос илүүгүй мянган
цэрэг цуглуулсан боловч 1/3 нь л туршлагатай дайчид байсныг
дурджээ[111].
Монголын их цэргийг зогсоох хүч оросуудад байсангүй. Нэгдүгээр
сарын 10-ны орчим монголчууд Коломна цайзад тулж очжээ.
Монголын морин цэрэг урд зүгээс довтолсноор ширүүн тулалдаан
эхлэв. Бат хааны арми их ван Юрийгийн цэргийг хиар цохиж, Коломна
цайзыг авчээ. Эхнээсээ төгстлөө нэн ширүүн байсан эл тулалдаанд
«цус гол горхи мэт урссан»[112] ба Роман Ингваревич, Владимирын
воевод Еремей Глебович зэрэг Оросын олон ван, ноён ясаа тавьсан
байна. Зөвхөн Всеволод Юрьевич цөөн шадар цэргийн хамт амь гарч,
Владимир луу зугатжээ. Нөгөөтэйгүүр Чингис хааны тавдугаар
хөвгүүн Хүлгэн хан энэ тулалдаанд алагдсан нь Алтан ургийнхны
хувьд томоохон гарз, уй гашуу болсон юм.
Мөнөөх Д.Г. Хрусталёв энэ тухай: «Ширүүн тулалдаан болсон нь он
тооллын бичгээс ч, дайсагнагч талуудын манлайлагчид алагдсанаас ч
харагдана. <...> Энэ тулалдаанд Чингис хааны отгон хүү Хүлгэн