Page 87 - Бат хааны байлдан дагуулал
P. 87
Евпатий Коловрат (1238)
1238 оны нэгдүгээр сарын 1-нд Монголын арми үнсэн товрог болсон
Рязань хотыг орхин, Ока мөрний мөсөн дээгүүр гарч, хойд зүг рүү
Коломна цайзыг зорин хөдөлжээ[103]. Энэ чиглэлийг зүгээр нэг
сонгосонгүй. Бат хаан Коломна, Москвагийн орчим хүрч очсоноор
Владимирын их ван Юрий Всеволодовичийг эдийн засаг, цэрэг-дайны
хувьд хүчирхэг Новгород хотоос тусгаарлаж, ямар нэг тусламж авах
нүх сүвийг хаажээ.
Рязанийн вант улсын харьяат, воевод Евпатий Коловрат (Оросын
түүхэнд Догшин Евпатий хэмээн алдаршсан) Черниговт байхдаа[104]
төрсөн хотыг нь монголчууд сүйтгэн бусниулсныг мэдмэгц, цөөн
цэргийн хамт морины хурдаар давхин ирээд «тоногдон дээрэмдүүлж
хоосорсон балгас, алагдсан ноёд, түшмэд болон олон тооны үхсэн
ардуудыг үзмүй. Тэдгээрийн заримыг нь цавчин устгаж, заримыг нь
шатаан хороож, бусдыг нь голд живүүлсэн болмой»[105]. Уурлаж
гашуудсан Евпатий Коловрат өөрийн адил орох оронгүй, төрөл
төрөгсөдгүй болсон нэгэн мянга долоон зуун хүний хамт Бат хааны
цэргийн мөрийг мөшгөн хөөжээ[106].
Евпатий Коловратын отряд Монголын их цэргийн хэд хэдэн жижиг
ангийг хиаруулсан байна. Оросын ард түмний дунд түүний тухай
домог ярианууд тархаж эхлэв.
Бат хаан тэдний эсрэг өөрийн хүр дүү, баатар эр Хостоврулыг
илгээсэн ч тэрээр Евпатийн гарт алагджээ. Энэ тухай сонсмогц Бат
хаан өөрийн биеэр хөдөлсөн байна. Евпатийн цэргүүд эцэстээ
бүслэгдэж, Берендеевын намагт шахагдан, түүний ойролцоо Бат хааны
түмттэй зэвсэг зөрүүлжээ. Оросууд хойд зүгт орших ой мод руу,
Углич хот руу цөмрөх гэж оролдсон боловч Плещеевын нуурын
ойролцоох ширүүн тулалдаанд толгой дараалан амиа алдсан
байна[107].
Амьд үлдсэн, шархандаа баригдсан хэдэн орос цэргийг Бат хаанд
аваачжээ. Чингисийн ач тэднээс: