Page 88 - Бат хааны байлдан дагуулал
P. 88

—  Та  нар  ямар  шашин  шүтлэгтэй,  аль  газрын  хүмүүс  вэ?  Яагаад
                надад ийм их гарз хохирол учруулж, түвэг удав? гэж асуухад,


                — Бид загалмайтны шашинтай, Рязанийн Юрий Ингваревич вангийн

                харьяатууд,  Евпатий  Коловратын  дайчид.  Хүчирхэг  хаан  таны  амар
                мэндийг  айлтгаж,  ёс  төгөлдөр  үдэхээр  илгээгдсэн  билээ.  Гэвч  их
                хаантан  та  бүү  гайх.  Татаруудын  их  цэргийг  бид  барахгүй  байна
                гэжээ.


                Евпатий  Коловратын  отрядын  эрэлхэг  зоригт  гайхсан  мянгатын
                даргууд Бат хаанд: «Бид олон газраар явж, олон хаад ноёдтой байлдаж,

                олон  тулалдаанд  оролцсон  боловч  эд  нар  шиг  хатан  зоригтой
                хүмүүсийг  эс  үзлээ,  эцэг  өвгөд  минь  ч  ийм  баатруудын  тухай  үл
                ярьсан  ажгуу»[108]  гэж  өгүүлэн,  хүндэтгэл  үзүүлсэн,  улмаар
                шархадсан  цөөн  тооны  олзлогдогсдыг  амь  хэлтрүүлэн  сул  тавьсан

                тухай Оросын судар бичигт дурджээ.


                Бат хаан Евпатийгийн цогцсыг хараад толгой сэгсэрч:


                —  Евпатий  минь,  Евпатий  минь!  Цөөн  баатрынхаа  хамт  чи  намайг
                багагүй сандаргалаа шүү. Миний олон шилдэг эрийг чи үгүй хийлээ,
                олон салааг минь чи устгалаа. Хэрэв чам шиг эр надад хүчин зүтгэж
                байсансан бол зүрхэн тушаа газраа байлгах байсан даа гэжээ.



                тэгээд Бат хаан алагдсан орос цэргүүдийг хүндэтгэлтэйгээр оршуулж,
                амьд  үлдсэн  хэдийг  нь  суллаж  тавихыг  тушаасан  байна.  Энэхүү
                үйлдлээрээ тэрээр өршөөх хэрэгтэй бол өстөн дайснаа ч өршөөдөг,
                яллах хэрэгтэй бол анд нөхрөө ч ялладаг өөрийн өвөө Чингис хааныг

                эрхгүй санагдуулдаг.


                Евпатий Коловратын тэмцлээс Лев Гумилёв ийм нэгэн дүгнэлт хийсэн
                байдаг.  «Евпатий  Коловратын  отрядтай  тулалдсан  байдал  бидний
                дэвшүүлсэн  Монголын  цэргийн  нийт  тоог  [30-40  мянга  —  Ч.Ч.]
                баталдаг.  Евпатий  ердөө  хоёр  мянга  хүрэхгүй  дайчинтай  байсан.
                Хэрэв  монголчууд  хэдэн  зуун  мянган  цэрэгтэй  байсан  бол  Коловрат

                хэчнээн  баатарлаг  тэмцээд  ч  тэднийг  саатуулж  чадахгүй.  Түүний
                отряд мэдэгдэх ч үгүй өнгөрөх байсан нь лавтай. Гэтэл Бат хаан нийт
   83   84   85   86   87   88   89   90   91   92   93