Page 92 - Бат хааны байлдан дагуулал
P. 92
Харин орчин цагийн судлаач А.А. Доманины үзэж буйгаар, Оросын
вант улсууд нийлбэр дүнгээрээ дор хаяж 200-250 мянган цэрэг гаргах
боломжтой байжээ[116].
Эл тайлбар Барууны дорвитой судлаачдын бүтээлд ч ажиглагддаг.
Тухайлбал: Ж.Ж. Саундерс «Орос дахь бие даасан олон арван вант
улсууд хоорондоо эв нэгдэлгүй, зөрчилдөн тэмцэлдэж, хүч чадлаа
бутарган сарниулсан»[117] нь монголчуудад эзлэгдэх үндсэн шалтгаан
болсон тухай өгүүлжээ. хэрэг дээрээ Оросын ванлигууд нэгдсэн ч
Монголын байлдан дагуулагчдыг зогсоож эс чадах байсан юм.
Түүнчлэн Германы түүхч Р. Нойман-Ходиц: «Бүр Киевийн Оросын
үеэс ч Оросод төвлөрсөн дээд засаглал байгаагүй бөгөөд төрийн
нэгдсэн бодлогогүй, олон жижиг вант улсуудад хуваагдсан байдал нь
Оросод өөрийн ноёрхлоо тогтооход монголчуудад ихээхэн хялбар
байв»[118] гэж тэмдэглэсэн байдаг.
Бид нэг зүйлийг хүссэн, хүсээгүй хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй
билээ. Оросын вант улсууд бүх цэргээ нэгтгэсэн ч тал газрын
тулалдаанд Монголын морин цэргийг зогсоож чадахгүй байсан юм.
Яагаад? Их бууны дэслэгч цолтой байсан Наполеон Францын эзэн
хааны сэнтийд заларсан ч тулалдааныг гардан удирддаг зуршлаасаа
няцаагүй юм. Шадар түшмэл, маршалууд нь түүнийг тэнэсэн сумны
бай болж, амь насаа аюулд учруулахгүй байхыг хичээнгүйлэн гуйхад
тэрбээр: «Айлтгүй. Намайг онох сум цутгагдаагүй байгаа» гэж хээв
нэг хариулдаг байв. Энэхүү сумны нэгэн адил XIII зуунд Монголын
домогт морин цэргийг ялах чадвартай арми дэлхий дээр бий болоогүй
байлаа.
Бат хааны цэрэг Коломна цайзыг байлдан аваад, Москва голын мөсөн
дээгүүр давшилтаа үргэлжлүүлсэн байна.
1238 оны нэгдүгээр сарын 16-нд Бат хааны цэрэг Москвад дөхөн
очжээ. Тухайн үед Москва стратегийн ямар нэг ач холбогдолгүй,
жижигхэн хотхон байв. Их ван Юрий отгон хүү Владимираа
Москвагийн захирагч Филипп Нянькад туслуулахаар илгээсэн байлаа.
Залуу ван хүү Владимир Юрьевич цэргийн хамт монголчуудыг