Page 91 - Бат хааны байлдан дагуулал
P. 91

шархдаж,  удалгүй  нас  баржээ.  Тэрээр  Өрнө  зүгт  хийсэн  аян  дайнд
                төдийгүй,  эзэнт  гүрний  түүхэнд  тулалдааны  талбар  дээр  алагдсан

                Чингисийн  удмын  цор  ганц  төлөөлөгч  байсан  юм.  <...>  Бодвол
                Хүлгэний  түмт  устсан,  өөрөөр  хэлбэл  10  мянган  цэрэг  алагдсан,
                шархадсан  болж  таарна»[113]  гэх  зэргээр  хэтийдсэн  дүгнэлтүүд
                хийсэн байдаг.


                Хорезмыг дайлах үеэр  1221  онд Бамиан  хотын  дэргэд Цагадайн хүү

                Мутуган алагдсаныг дээрх түүхч мартсан уу, мэдээгүй юу? Түүнчлэн
                Хүлгэн түмэн цэрэг захирч байсан тухай уламжлагдаж ирсэн баримт
                үгүй.  Тэгээд  ч  Хүлгэн  алагдсан  бол  түмт  нь  устсан  гэж  дүгнэх  нь
                үндэслэлгүй юм.


                Дашрамд  хэлэхэд  Монголын  цэргийн  алдагдлыг  тооцдог  Д.Г.

                Хрусталёвын  аргачлал  нь  сонирхол  татдаг.  Түүнийг  сонсъё:  «Хэрэв
                Коломнагийн  дэргэд  10  мянга  хүртэл  цэрэг  алагдсан  бол  Рязанийн
                нутагт,  Владимир  болон  бусад  хотыг  бүслэн  хаахад  мөн  л  төдий
                хэмжээний  хохирол  амссан  байх  магадлалтай.  <...>  Шархадсан

                цэргүүд  байсныг  ч  бодолцох  хэрэгтэй.  Тиймээс  байлдах  чадвартай
                цэргүүд 50 хувиар цөөрч, 30-35 мянга болсон байх талтай»[114] гэх
                зэргээр «математик тооцоо» хийсэн байдаг.


                Коломнагийн  тулалдаанд  Оросын  ванлигуудын  хамгийн  хүчирхэг
                улсуудын нэг Владимирын вант улсын нэгдсэн арми Батын их цэрэгтэй

                хүчээ  сорьсон  боловч  ялагдал  амссан  билээ.  Ер  нь  оросууд  тархай
                бутархай байсан нь тэднийг монголчуудын хоол болгосон гол шалтгаан
                мөн  гэсэн  үзэл  суртлын  үед  ихээхэн  газар  авсан  тайлбар  өдгөө  ч
                ноёрхдог.  В.В.  Каргалов:  «Андрей  Боголюбский  ван  Хойд  Оросоос
                (Новгород,  Ростов,  муром,  Рязанийн  ванлигууд)  50  мянган  цэрэг
                хуримтлуулах  боломжтой  байсан  гэж  он  тооллын  бичиг  зохиогчид

                тэмдэглэсэн нь бий. Өмнөд Орос мөн төдий тооны цэрэг гаргаж чадах
                байв. Улмаар Орос орны нэгдсэн хүч монгол-татарын цэргийн тоонд
                [120-140 мянга — Ч.Ч.] хүрэх ч үгүй байв. Гэхдээ орос цэргийн тоо
                хангалтгүй байсан нь тэдний ялагдах шалтгаан болсонгүй. Орос орныг

                ялагдахад  хүргэсэн  гол  шалтгаан  бол  феодалын  тархай  бутархай
                байдал байлаа»[115] гэж бичсэн байдаг.
   86   87   88   89   90   91   92   93   94   95   96