Page 95 - Бат хааны байлдан дагуулал
P. 95

тэгвэл  В.В.  Каргалов  их  вангийн  шийдвэрийг  хамгийн  зөв  зүйтэй
                гэсэн  нь  сонирхолтой.  «Цэргийнхээ  хэсгийг  Владимирт  үлдээгээд

                өөрөө  хойд  зүг  рүү  хөдөлж,  хүчээ  хуримтлуулж,  тэмцлээ
                үргэлжлүүлэх нь зөв байлаа. Учир нь владимирчууд хотынхоо бат бөх
                ханын  цаана  монголчуудын  довтолгооныг  удаан  хугацаагаар  няцааж
                болох байв»[121].


                Сонирхолтой нь Оросын нутаг дэвсгэрт цөмрөн орохоосоо өмнө Бела
                ван руу довтолгосон Бат хааны элчийг владимирчууд барьсан удаатай ч

                Юрий Всеволодович батлан хамгаалах асуудалдаа анхаарал тавиагүйн
                харгайгаар  ямар  нэг  дорвитой  бэлтгэл  базааж  амжилгүй  дэлхийг
                байлдан  дагуулагчидтай  ийн  улаан  нүүрээрээ  тулахаас  өөр  аргагүй
                болжээ.



                Бат хаан юуны түрүүнд ар талаа аюулгүй болгохын тулд Юрийгийн
                араас морин цэргийн хороо илгээжээ. Морин цэрэг Владимир хотоос
                30  км-ийн  зайд  оршдог  Суздаль  хотыг  хоёрдугаар  сарын  5-нд  явуут
                дундаа  эзлэн  авсан  ч  хар  эрчээрээ  зугатах  их  ванг  гүйцэхээ  өнгөрч,
                гэдрэг  буцсан  байна.  Суздалийн  ихэнх  цэрэг  нийслэл  Владимирын
                хамгаалалтад  дайчлагдаж,  үлдсэн  хэсэг  нь  тэмцлээ  үргэлжлүүлэхээр

                Юрийтэй хамт явжээ.


                Бат  хаан  Владимирыг  бүслэнгүүт  бууж  өгөхийг  шаардсан  боловч
                хотынхон  эрс  татгалзжээ.  Тэгэхээр  нь  монголчууд  Москваг  авахад
                олзлогдсон  их  вангийн  гуравдугаар  хүү  Владимир  Юрьевичийг
                хотынхны нүдэн дээр цавчин алж, Монголын есөн хөлт цагаан тугийн

                өмнө  толгой  бөхийлгөж,  өвдөг  сөгдөөгүй  хэнийг  ч  болов  ийм
                төгсгөл  хүлээж  буйг  сануулав.  владимирчуудыг  айлгах  зорилгоор
                олзны  олон  мянган  хүнийг  хайр  найргүй  жанчин  хотын  өмнүүр
                туусан  байна.  Гэвч  владимирчууд  эцсээ  хүртэл  тэмцэхээр  зориг
                шулууджээ.



                Владимир  хотыг  хоёр  хоногийн  турш  хүнд  чулуу  шиддэг  оньсон
                зэвсгүүдээр  харваж,  ханыг  нь  түншүүрээр  балбав.  Эргэн  тойрны
                тосгодыг  дээрэмдэн  шатааж,  ард  иргэдийг  нь  нийслэл  Владимирын
                өмнө  туун  аваачиж,  тэднийг  оньсон  зэвсэг  зөөх,  нүх,  гууг  бөглөх
   90   91   92   93   94   95   96   97   98   99   100