Page 83 - Бат хааны байлдан дагуулал
P. 83

хувьд  газар  ухах,  бэхлэх  ажил  хүндэрч,  хэрмийн  гуу  хөлддөг,  эсвэл
                цасаар  дүүрдэг  учир  хот  суурин  газрыг  бүслэн  хаахад  нэн

                тохиромжтой»[98] гэж бичсэнийг анхаарууштай юм.


                Энэ тухай манай түүхчдийн бичсэн нь сонирхолтой. «/…/ эрс, тэс уур
                амьсгалтай,  дөрвөн  улиралтай  монгол  орны  байгаль-газар  зүйн
                нөхцөл  Монголын  дайчдыг  хатуужуулж,  тэд  цаг  уурын  хүнд  бэрх
                нөхцөлийг даван туулах чадвараар бусдаас илүү байх хувь тохиосон
                юм»[99].



                Анхны цохилтоо Өмнөд бус, гагцхүү Зүүн-Хойд Оросын ванлигуудад
                хандуулсан  нь  ч  бас  стратегийн  чухал  шийдэл  байлаа.  Хэрэв  цэрэг-
                дайны  хувьд  сулавтар  Өмнөд  Орос  руу  Бат  хаан  эхлээд  халдсан  бол
                нэг  талаас  Зүүн-Хойд  Орос  дайнд  илүүтэй  бэлдэж  амжина,  нөгөө

                талаас Өмнөд Оросын вангууд цэрэг, ардынхаа хамт Зүүн-Хойд Орос
                руу  ухарч,  тэднийг  улам  бэхжүүлэх  аюул  бодитой  байсан  гэж
                судлаачид үздэг.


                Оросын  вант  улсуудын  цэргийн  байдлын  талаар  судлаач  В.В.
                Каргалов:  «Оросын  вангуудын  дайчид  тухайн  үедээ  сайн  цэргүүд
                байлаа.  Оросын  довтолгооны  болон  хамгаалалтын  зэр  зэвсэг  хилийн

                чанадад  хүртэл  алдартай  байв…  вангийн  цэргүүдийн  тактикийн
                нарийн төлөвлөгөө, чадамгай зохион боловсруулж, хэрэгжүүлсэн аян
                дайн  болон  отолтын  тухай  мэдээлэл  Оросын  он  тооллын  бичгүүдэд

                дүүрэн бий»[100] гэж тэмдэглэсэн байдаг.


                Оросын ванлигуудын өмнөд хязгаарт орших Рязань хот Монголын их
                цэргийн замд хамгийн түрүүнд өртжээ. Бат хаан Онуза хэмээх газар
                (газар зүйн байрлал нь тогтоогдоогүй) майхнаа босгож, Рязанийн ван
                Юрий Ингваревич рүү элч довтолгон, дагаар орж, алба барихыг тулган

                шаарджээ. Гэвч тэрээр Бат хаанд: «Бид бүгдээрээ үхсэн цагт бидний
                бүх өмч та нарынх болно»[101] гэсэн ихэмсэг хариу илгээсэн байна.
                Юрий Ингваревич хэлсэн үг нь удахгүй биеллээ олно гэж санасангүй.
                Юутай ч тэрээр Владимирын их ван Юрий Всеволодович, Черниговын

                ван Михаил Всеволодович нараас тусламж хүссэн байна. Гэвч тухайн
                үед бие биетэйгээ амь дүйн хямралдаж байсан Оросын вангууд Юрий
   78   79   80   81   82   83   84   85   86   87   88