Page 84 - Бат хааны байлдан дагуулал
P. 84

Ингваревичэд тусламж үзүүлэлгүй өнгөрчээ. Ганцхан Рязанийн вант
                улсыг  бус,  Орос  орныг  бүхэлд  нь  аюул  нөмөрснийг  ухаарах  хувь

                тэдэнд дутсан байв.


                Владимир, Черниговын вангуудын тусламжинд ихээхэн найдаж байсан
                Юрий  Ингваревич  ганцаараа  үлдсэнээ  ойлгомогц  өөрийн  ах  дүүс
                Муромын  ван  Давид  Ингваревич,  Коломнагийн  ван  Глеб  Ингваревич
                болон бусад вангаас тусламж гуйжээ. Зөвлөлдсөний эцэст тэд Юрий
                Ингваревичийн  хүү  Фёдор  Юрьевичийг  ихээхэн  бэлэг  сэлтийн  хамт

                Бат хаан руу илгээж, цаг хожихоор тохиролцсон байна.


                Фёдор  Юрьевич  Бат  хаанд  их  хэмжээний  бэлэг  сэлттэй  бараалхаж,
                найрамдлын  гэрээ  тогтоохыг  гуйжээ.  дагаар  орохыг  Фёдорт  дахин
                тулгахад  тэрээр  ихэд  бардам:  «Бидний  өвөг  дээдэс  хэний  ч  боол
                байгаагүй,  хэнд  ч  алба  гувчуур  барьж  байгаагүй.  Тэд  эрх

                чөлөөнийхөө төлөө эрэлхэгээр тулалдаж, баатарлагаар амь үрэгдэж
                байсан.  Бид  ч  өөрсдийн  алдар  нэр,  эрх  чөлөөгөө  зэр  зэвсгээрээ
                хамгаална,  эсхүл  алтан  амиа  алдана»  хэмээн  хариулахад  Бат  хаан
                уурлаж  хилэгнэн  Фёдорыг  бараа  бологчдынх  нь  хамтаар  цаазаар
                авахыг тушааж, «рязаньчуудыг өршөөж хайрлалгүй хүйс тэмтэр» гэж

                зарлиг болгожээ[102].


                Домогт  өгүүлснээр,  эр  нөхөр  Фёдороо  алагдсан  тухай  сонсмогц
                гэргий Евпраксия нь өндөр байшингийн цонхоор хүү Ивантайгаа цуг
                үсэрч үхсэн гэдэг.


                Юрий  Ингваревич:  «Боол  болсны  оронд  үхсэн  нь  дээр!»  гэж  зориг

                шулуудаад,  хилийн  хамгаалалтыг  бэхлэхээр  цэрэг  дайчлан,  Воронеж
                голд  дөхөж  ирэхэд  монголчууд  түүнийг  тосон  байлдаж,  үлэмж
                хохирол учруулжээ. Алагдсан орос дайчдын дотор Муромын ван Давид
                Ингваревич, Коломны ван Глеб Ингваревич, Пронскийн ван Всеволод
                Ингваревич нар байв.


                «Батын  хүчирхэг  олон  ангиуд  устсан.  Даанч  Батын  хүч  үлэмж  их

                байлаа.  Нэг  рязань  хүн  мянган  дайсантай,  хоёр  рязань  хүн  түмэн
                дайсантай  тулалдсан.  Татар  цэргийн  бүх  хороонууд  рязаньчуудын
                эрэлхэг  зоригийг  гайхан  биширч,  магтан  дуулж  байсан.  Тэгээд  чүү
   79   80   81   82   83   84   85   86   87   88   89