Page 82 - Бат хааны байлдан дагуулал
P. 82

Рязанийн мөхөл (1237)


                Булгар  улсыг  түрэмгийлсэн  монголчууд  1237  оны  намар  Зүүн-Хойд
                Орос руу аян дайнд мордох бэлтгэлээ базаажээ. Мөн оны өвлийн эхээр

                Бат хаан одоогийн Воронеж хотын орчмоос их цэргээ зүүн-хойд зүг
                хөдөлгөсөн байна.


                Хэрэв Наполеон, Гитлер хоёр Орос руу гэнэдүүлэн халдаж чадсан бол
                Бат хаанд ийм давуу тал байсангүй. Оросын вант улсууд өөрсдийг нь
                байлдан  дагуулахаар  монголчууд  удахгүй  хөдлөх  гэж  байгааг  мэдэж

                байсан нь лавтай. Учир нь 1235 оноос дайны бэлтгэл ажиллагаа эхэлж,
                булгарчууд,  команчуудыг  эрхшээлдээ  оруулсан  нь  олон  тооны
                дүрвэгчийг  Орос  руу  зугатахад  хүргэсэн  юм.  Улмаар  оросууд  Бат
                хааны  зорилго,  цэргийн  тоо,  хүч  чадлын  талаар  бүрэн  дүүрэн

                мэдээллээ байг гэхэд тодорхой ойлголттой болсон нь ойлгомжтой.


                Байлдааны  ажиллагааг  өвөл  эхлэхээр  төлөвлөсөн  нь  цаанаа  их
                учиртай  байлаа.  Жилийн  энэ  улиралд  хүйтэн  ширүүн  өвөл  болдог
                Орос оронд гол мөрөн, нуур, намаг, ойн балчиг хөлддөг тул монгол
                морин цэрэг давшихад хамгийн тохиромжтой цаг үе байсан юм.


                «Сүвэдэй өвлийн улирлыг дайн хийхэд хамгийн тохиромжтой үе гэж

                үзэж  байлаа.  Учир  нь  Монголд  хахир  өвөл  болдог  тул  монголчууд
                хүйтэнд тэсвэртэй байв. Түүнээс гадна монголчууд нэхий хувцсаараа
                хүйтнээс  найдвартай  хамгаалагдсан  байлаа.  Монгол  морьд  ч  гэсэн

                хүйтэнд  ажирдаггүй  бөгөөд  гүн  биш  цасан  дундаас  тэжээлээ  олоод
                идчихдэг байв»[97] гэж Г.В. Вернадский бичсэн байдаг.


                Гэтэл Наполеон, Гитлер хоёр Оросын өвлийг «Генерал өвөл» хэмээн
                цоллон,  Оросын армид биш, харин  тэсэхүйеэ  бэрх хүйтэнд  ялагдсан
                гэж үзэж байсан нь сонирхолтой.


                Өвлийн улирлын тухайд Э. Хара-Даван: «Мэдээж, өвлийн аян дайнд

                сул  тал  бий.  Юуны  түрүүнд  бэлчээрийн  өвс  хангалтгүй,  эсвэл
                байхгүй  байж  болно.  Гэхдээ  чухам  өвлийн  улиралд  л  суурин  ард
                түмнээс  хүнс  тэжээлийн  нөөц  олж  болно.  Мөн  энэ  үед  хотынхны
   77   78   79   80   81   82   83   84   85   86   87