Page 78 - Бат хааны байлдан дагуулал
P. 78
2. дайсагнагч орон руу тагнуул туршуулуудыг илгээн “хэл” барьж
ирнэ.
3. Харийн нутагт орохдоо хэд хэдэн … чиглэлээр зэрэг нэвтэрнэ.
Тухайн хэсэг цэрэг болгон өөрийн захирагчтай, тодорхой зорилготой
байна. Тэрхүү захирагч зорилгынхоо хүрээнд бүрэн эрхтэй, бие дааж
ажиллах агаад орхон хэмээх их жанжнуудтайгаа элчээр байнга
харилцана.
4. Бэхлэлт сайтай хотуудад дөхөх үедээ түүнийг ажиглан тандаж байх
тусгай баг цэргийг орхиж, орчин тойрноос нь нөөцлөх зүйлээ олж
цуглуулах агаад шаардлагатай тохиолдолд түр бааз байгуулна. Бэхлэлт
бүхий хотын дэргэд монголчууд хааяа зүгээр нэг хаалт тавьдаг байсан
бөгөөд ихэвчлэн нэг, хоёр түмтийн хүчээр хотыг бүслэн авч,
олзлогдогсод болон бүслэлтийн оньсон зэвсгийг хэрэглэж эхэлнэ. Тэр
хооронд гол хүч цааш давшсаар байдаг.
5. Задгай газарт дайсны цэрэгтэй тулгарсан нөхцөлд монголчууд гол
төлөв дараах хоёр аргын аль нэгийг хэрэглэнэ. Нэг бол хэд хэдэн
армийнхаа хүчийг тулалдааны талбарт маш түргэн төвлөрүүлэн
бөөгнүүлж, дайснаа гэнэдүүлэн довтолно. 1241 онд унгаруудыг
[мажаруудыг] ийм маягаар бут цохижээ. Дайснаа гэнэдүүлэн довтлох
аргагүй болсон бол аль нэг жигүүрийг нь тойрон ард нь гарч бүслэн
цохих аргыг хэрэглэнэ. Ийм аргыг “тулманд оруулах” гэдэг
байлаа»[90].
Эдгээр арга тактикийг монголчууд байлдан дагуулал хийсэн бүхий л
хугацаанд хэлбэрэлтгүй баримталсан бөгөөд Орос, Европ дахь аян
дайныхаа үед ч үүнийгээ мөрдлөг болгосон юм.