Page 75 - Бат хааны байлдан дагуулал
P. 75

К.  Пензев  «Оросын  хаан  Батый»  өвөрмөц  бүтээлдээ  Оросын
                ванлигууд  руу  2-3  мянган  морин  цэрэг,  5  мянга  орчим  явган  цэрэг

                хөдөлсөн гэж бичсэн юм[87]. Үүнийгээ тэрээр хэд хэдэн үндэслэлээр
                тайлбарласны нэгийг нь сонирхон үзвэл: «Бат аян дайнд мордохынхоо
                өмнө морьдоо тахлах хэрэгтэй  байсан.  Хэрэв  тэд (түүхчдийн  заадаг
                30 мянган монгол цэрэг — Ч.Ч.) наанадаж хос морьтой хөдөлсөн бол
                энэ нь 60 мянган адуу, 240 мянган тах, 1 сая 920 мянган тахны хадаас

                гэсэн үг. Өөрөөр хэлбэл Ижил мөрний доод хөвөөгөөр Бат 1237 он
                гэхэд төмрийн хүдэр, нүүрс, төмрийн дархны газар, ажиллах хүч гээд
                үйлдвэрлэлийн хүчирхэг баазтай болчихсон байх шаардлагатай.


                Тэр хэзээдээ энэ бүхнийг амжуулчихаа вэ? Хэн түүнд туслав? Хаанаас

                төмөр олов? Төмрийн дархны газарт зориулж хаанаас нүүрс авчрав?
                Тах, хадаас бэлдээд морь тахлахад дор хаяж гурван цагийн ажил орно.
                60 мянган адууг тахлахад 180 мянган ажлын цаг шаардагдана. Хэрэв
                төмрийн дархан өдөрт 12 цаг ажиллана гэж бодвол нэг өдрийн дотор
                ердөө  дөрвөн  адууг  л  тахалж  чадна.  Амралтгүй  ажиллаад  нэг  сард
                120  орчим  адууг  тахална.  Тэгвэл  60  мянган  адууг  нэг  сарын  дотор

                тахлахын  тулд  дор  хаяж  500  төмрийн  дархан,  мөн  тооны  дагалдан
                шаардагдана.  Төмрийн  дархны  500  газар  гэдэг  их  үү,  бага  уу?  /.../
                Ямартаа ч 1625 оны байдлаар Оросын том хотод төмрийн дархны 15

                газар  байсан  гэсэн  баримт  бий.  Тэгэхээр  төмрийн  дархны  500  газар
                бол 1625 оны загварын Оросын 33 том хоттой дүйх юм. Тэгвэл Батад
                Каспий орчмын тал газар ийм нөөц яавч байгаагүй.


                Морины  тах,  хадаас  нь  4  кг  орчим  жин  татдаг.  60  мянган  адууг
                тахлахын тулд наанадаж 240 тонн төмөр шаардагдана. Энэ 240 тонн
                төмрийг Бат хаанаас олсон нь түүхэн оньсого юм.



                Тиймээс  Бат  Оросод  өвөл  халдахдаа  маш  хязгаарлагдмал  тооны
                цэрэгтэй байсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм»[88].


                Дээр  дурдагдсан  бүхнийг  нэгтгэн  үзэхэд  түүхч,  судлаачдын  заасан
                тоог  30-40  мянга,  50-70  мянга,  120-150  мянга  гэсэн  гурван  хэсэгт
                ангилж болохоор байна. Мэдээж, найман настай балчраас наян настай

                буурал  хүртэл  хотол  олноороо  л  хөдлөөгүй  юм  бол  300  мянга,  500
                мянган хүн Баруун зүгийг зорино гэж үгүй.
   70   71   72   73   74   75   76   77   78   79   80