Page 77 - Бат хааны байлдан дагуулал
P. 77

өөрийн хүчинд итгэлтэй байсан учир Монголын элч нарыг хөнөөсөн.
                Хэрэв  Киевийг  зах  хязгаар  нь  харагдахгүй  монголчууд  бүсэлсэн  бол

                оросууд  элч  нарыг  хороох  байсан  уу?  Ялангуяа  тухайн  үед  Киевийн
                бэхлэлт гойд сайн байгаагүйг бас бодолцох хэрэгтэй.


                4-рт,  монголчууд  ахар  богино  хугацаанд  асар  их  зам  туулах  хосгүй
                чадвараараа  алдаршсан  юм.  1241  онд  Мажарт  гурав  хүрэхгүй
                хоногийн дотор 460 гаруй км зам туулж байжээ[89]. Ийм жишээ олныг

                татаж болно. Ийм богино хугацаанд тэр их орон зайг дэл сул хүн, олон
                тооны олзлогдогсдын хамт туулах ямар ч боломжгүй нь тодорхой. Ер
                нь  монголчууд  зөвхөн  Мажарт  төдийгүй,  1237-1242  оны  дайны  үед
                маш хурдан хөдөлж, хүлээгээгүй байхад нь дайсны өөдөөс нэг бус

                удаа ухасхийн гарч ирж байсныг бодолцох хэрэгтэй. Түүнчлэн цуутай
                ямар  ч  байлдан  дагуулагч  өөрийн  армийг  гадны  найдваргүй
                элементээр  бэхжүүлж  байгаагүйг  мартаж  болохгүй.  Ингэснээр
                цэргийн  тоо  өсдөг  ч  энэ  нь  эерэг  биш,  зөвхөн  сөрөг  нөлөө

                үзүүлдэгтэй холбоотой.


                Үүний тод жишээ бол Наполеон юм. Зөвхөн францчууд л түүнд ялалт
                авчирдаг  байсан.  Харин  тэрээр  хүчээ  эзлэгдсэн,  ялагдсан  ард
                түмнүүдийн  цэргээр  зузаатгаж  эхэлснээр  зарим  тулалдаанд  дайснаа

                дарж байсан ч цогцоор нь аваад үзвэл нэг ч дайнд ялалт байгуулаагүй
                юм.  «Хорин  хэлтний  түрэмгийлэл»  гэж  алдаршсан  Оросод  хийсэн
                Наполеоны аян дайн ямаршуу цар хүрээний сүйрлээр өндөрлөснийг
                бүгд мэднэ.


                Тооны цөөнийг төгс тактик, зэвсгийн эрдэм, хурдаараа нөхөж байсан

                монголчуудын  байлдааны  төлөвлөгөөний  талаар  Английн  түүхч
                Гарольд Лэмбийн бичсэн нь сонирхолтой.


                «1.  Хааны  өргөөнд  хуралдайг  зарлан  хуралдуулна.  Хуралдайд
                байлдаж  байгаа  армидаа  байхаар  зөвшөөрөгдсөнөөс  бусад  бүх
                жанжин, шадар ноёд хүрэлцэн ирэх ёстой бөгөөд бий болоод байгаа

                нөхцөл  байдал,  болох  гэж  буй  тулалдааны  төлөвлөгөөг  нарийвчлан
                хэлэлцдэг  байжээ.  Цэрэг  илгээх  чиглэлүүдийг  тодорхойлж,  төрөл
                бүрийн баг цэргүүдийг бүрдүүлдэг байв.
   72   73   74   75   76   77   78   79   80   81   82