Page 81 - Бат хааны байлдан дагуулал
P. 81

Ингэснээр 1237 оны намар гэхэд Монголын их цэрэг Сүвэдэй баатрын
                төлөвлөгөөний  эхний  хэсгийг  гүйцэлдүүлж  Оросод  нэвтрэх  түшид

                газрыг бэлджээ. Улмаар догшин XIII зууны эхний хагаст монголчууд
                хоёр  дахь  удаагаа  Оросын  вант  улсуудад  цэргийн  хүчээр
                түрэмгийлэхээр заналхийлэв. Гэвч 1223 онтой харьцуулбал энэ удаад
                аюул тойрч бус, дайрч өнгөрөх нь хэн хүнд ойлгомжтой байлаа.


                Европын  томоохон  улс  болох  Орос  XIII  зууны  эхэнд  нэгдсэн  төр

                засаггүй, тархай бутархай орон байв. «XII зууны дунд үе гэхэд 15 вант
                улс байлаа. XIII зууны эхэн үед буюу батын түрэмгийллийн өмнөхөн
                50  орчим  вант  улс  болжээ.  /.../  вангууд  өөрсдийн  эзэмшил  нутгийг
                хөвгүүдийнхээ хооронд хувааж өгдөг нь ийн тархай бутархай болсны

                шалтгаан  байлаа.  Үүний  үр  дүнд  вант  улсууд  улам  бүр  жижгэрч,
                суларч байв»[96] хэмээн түүхч Б.А. Рыбаков учирласан байна.


                Монголын  довтолгооны  өмнө  Орос  орны  гадаад  байдал  ихээхэн
                муудсан байлаа. Нүүдэлчин команчууд Өмнөд Оросын газар нутаг руу
                байн  байн  халдаж,  олон  тооны  олзлогдогсдыг  боол  болгон  авч  явдаг

                байв. Энэ нь Орос хийгээд Дорно дахины орнуудын хоорондын холбоо
                харилцааг  сулруулснаар  барахгүй,  Хойд  Кавказ,  Таманийн  хойг,
                Крымын  хойгийг  Византийн  гүрэн  болон  бусад  улсад  алдахад
                хүргэжээ.



                Нэгдсэн төр байгаагүй нь оросууд хүчээ нэгтгэж, монголчуудын эсрэг
                тэмцэх  боломжийг  хаасан  юм.  Гэсэн  ч  Орос  орон  нэгдмэл  байсан  ч
                тухайн  үеийн  хамгийн  шилдэг  зохион  байгуулалттай  монголын  их
                цэргийг  зогсоож  чадахгүй  байсныг  орчин  үеийн  Оросын  дэвшилтэт
                судлаачид хүлээн зөвшөөрдөг билээ.
   76   77   78   79   80   81   82   83   84   85   86