Page 76 - Бат хааны байлдан дагуулал
P. 76

Монголчууд  эзлэгдсэн  ард  түмнүүдийг  дайчлаад  ч  150  мянган
                цэрэгтэй  арми  гаргаж  чадахгүй  нь  баримт  юм.  Өгөдэй  их  хааны

                зарлигийг харгалзаж үзээд ч монгол өрх бүр цэрэг эр нэгийг (ахмад
                хүүгээ) нийлүүлж чадахгүй л байсан болов уу. Учир нь аян дайн 30
                гаруй жил үргэлжилж буй (энд бид зөвхөн гадагш чиглэсэн байлдан
                дагууллын тухайд өгүүлж буй бөгөөд дотоодын зэвсэгт мөргөлдөөн

                үүнээс  ч  олон  жил  үргэлжилсэн  нь  ойлгомжтой)  бөгөөд  хүн  ам
                цөөтэй  монголчуудын  нөөц  хомс  юм.  Аян  дайн  монгол  өрх  бүрийг
                ямар  нэг  байдлаар  хөндсөн  нь  тодорхой.  Гэхдээ  30  мянган  дайчин
                хэчнээн  зоригтой,  эрэлхэг  байлаа  ч  асар  богино  хугацаанд  хэд  хэдэн

                вант  улсыг  сөхрүүлж  чадахгүй  л  болов  уу.  Тиймээс  ахмад  хөвгүүд
                болон  эзлэгдсэн  орнуудын  ард  түмнийг  дайчилсан  явдлыг  харгалзан
                Бат  хааны  удирдлага  доор  40-50  мянган  цэрэг  байх  магадлалтай  гэж
                бид үзэж байгаа юм.


                Үүний  зэрэгцээ  Баруун  зүг  рүү  мордсон  монгол  цэрэг  тоо  томшгүй
                олон  байсан,  тэднийг  дагаад  хэдэн  зуун  мянган  дэл  сул  хүн,

                олзлогдогсод  явсан  гэх  ихэд  дэлгэрсэн  үзэл  бодлыг  бид  дараах
                баримтаар няцаахыг зорьсон болно.


                1-рт,  рязаньчууд  хотынхоо  хэрэмний  ард  нуугдахын  оронд
                монголчуудтай  тал  газар  тулалдаж,  хүчээ  сорьсон.  Бат  хааны  армид

                үнэхээр 100 гаруй мянган цэрэг байсан бол хэдхэн мянган рязань хүн
                ингэж зүрхлэх үү?


                2-рт,  1700  дайчинтай  Евпатий  Коловратыг  монголчуудын  ар  тал  руу
                халдахад  Бат  хаан  довтолгооноо  зогсоож,  түүнийг  тосон  байлдсан.
                Коловратаас 100 дахин их цэрэгтэй байсан бол Бат хаан түүний тухай
                сонсох  ч  үгүй,  довтолгооноо  үргэлжлүүлэх  байсан  нь  тодорхой.  Бат

                хаанд «шороон түмэн» цэрэг байгаагүй учир тэрээр юуны түрүүнд ар
                талаа баталгаажуулахыг хүсч байсан.  Өөрөөр хэлвэл,  1700  шийдсэн
                цэрэг ч гэсэн монголчуудын хувьд тоолгүй өнгөрч болохгүй хүч байв.


                3-рт,  Киев  рүү  Мөнх  хаан  элч  илгээж,  бууж  өгөхийг  шаардсан  ч

                оросууд элч нарыг балмадаар хороосон. Ялагдахгүй гэдэгтээ итгэлтэй
                хүн  л  бусдын  элчийг  алж  таарна.  1223  онд  Калкад  ч  мөн  оросууд
   71   72   73   74   75   76   77   78   79   80   81