Page 72 - Бат хааны байлдан дагуулал
P. 72
Энд нэгэн номны хэсгээс сонирхуулах нь зүйтэй болов уу. Монголчууд
зөвхөн үй олон цэргийнхээ ачаар л оросуудын баатарлаг тэмцлийг
нухсан талаар А.М. Анкудинова, В.А. Ляхов нар: «1236 оны намар
Батын 300 мянган байлдагчтай шороон түмэн цэрэг Ижил мөрний
Булгар луу халджээ. Булгарчууд эрэлхэг тэмцсэн боловч монгол-
татаруудын үй их цэргийн тоонд дарагдсан байна. 1237 оны намар
Батын цэрэг орос нутгийн хязгаарт тулан очжээ. /…/ Бүх хамгаалагч
алагдахад л Рязань хот дайсны гарт автсан байна. Юрий Ингваревич
ван тэргүүтэй бүх цэрэг, хотын бүх иргэд хүйс тэмтрэгджээ. /…/
владимирын их ван Юрий Всеволодович /…/ батыг Рязанийн нутагт
ороогдож байхад нэлээд цэрэг цуглуулж амжжээ. Бат Коломнагийн
дэргэд ялалт байгуулаад Москва руу хөдлөв. /.../ Монгол-татарууд хүн
хүчний хувьд олон дахин давуу байсан боловч таван хоногийн дараа л
Москваг авч чаджээ. /…/ Владимирын хамгаалагчид монгол-
татаруудад үлэмж хохирол учруулав. Гэвч олон дахин давуу хүчинд
автагдаж, Владимир хот дайсны гарт орсон байна. /…/ бат хааны цэрэг
Владимираас гурван зүгт цааш хөдлөв. /…/ Переяславль-Залесскийн
хамгаалагчид монгол-татарын булаан эзлэгчдийг эрэлхэгээр угтав.
Дайсны олон дахин давуу хүчний улайрсан хэд хэдэн давшилтыг тэд
таван өдрийн турш няцаажээ. /…/ гэвч монгол-татаруудын асар давуу
хүч шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж, тэд переяславль-Залесскийд
нэвтрэн оржээ»[74] гэсэн байдаг.
Эдгээр мөрд оросууд даанч дэндүү цөөхөн байсан учир арга буюу
ялагджээ гэсэн санаа нэвт шингэсэн нь илэрхий. Ийм хэт үзэл
бодолжсон зүйлийг тайлбарлах нь илүүц биз.
Түүхч Ж. Феннел: «Монголчууд яаж Орос орныг ийм хялбар бөгөөд
хурдан байлдан эзэлж чадав? Нэгдүгээрт, татар цэргийн хэмжээ, ер
бусын хүчийг бодолцох хэрэгтэй. Байлдан эзлэгчид дайснаасаа хүн
хүчний хувьд илүү байсан нь мэдээж»[75] гээд В.В. Каргаловын
дэвшүүлсэн тоог дэмжсэн байдаг.
Буриадын судлаач Ялбак Халбай «Суу билиг төгс Чингис хаан»
бүтээлдээ Бат хааны арми 170 мянган цэрэгтэй, үүнээс 20 мянга нь