Page 69 - Бат хааны байлдан дагуулал
P. 69
байсан тал нутгийн зочломтгой заншлыг уландаа гишгэж, Чингис
хааны эцэг Есүхэй баатрыг хордуулж алсан удаатай. Тэгвэл үүнээс ч
өмнө татарууд элэг нэгт монгол угсаа аймгийн ашиг сонирхлыг
худалдаж, Амбагай хааныг олзлоход нь хятадуудад тусалсан билээ.
Зүрчидүүд Амбагай хааныг модон илжгэнд амьдаар нь хадаж, нэн
харгисаар хөнөөснийг бид түүхээс мэднэ. Ер нь татарууд Алтан
улсын эзэн хаадтай удаа дараа сүлбэлдэж, тэдний холбоотон болох нь
цөөнгүй байв. Мэдээж, Чингис хааны байгуулах нэгдсэн Их Монгол
улсад татаруудад орон зай байгаагүй юм.
Хачирхалтай нь Азийн болон Европын ард түмнүүд монгол угсаатныг
татар хэмээн ерөнхийд нь нэрийдэх болжээ. Ийн монголчууд газрын
хөрснөөс өөрсдийн арчсан татар аймгийн нэрээр дэлхий дахинаа
алдаршсан байна.
Ялагдсан ард түмнүүдэд монголчууд яагаад үй олон юм шиг сэтгэгдэл
төрүүлсэн талаар Э.Д. Филлипс монголчууд тооны хувьд дайснаасаа
хэзээ ч илүү байгаагүй боловч маш хөдөлгөөнтэй байсан учир тэдэнд
ийм ташаа ойлголт төрдөг байжээ[63] гэсэн нь сонирхол татдаг. Ийм
дүгнэлтэд «Монголын эзэнт гүрний арми» бүтээлийг туурвигчид С.
Транбул, А. Макбрайд нар ч хүрсэн байдаг[64].
Дээр дурдагдсан сонсохоос ч сүрдмээр тооноос ямар нэг байдлаар эш
авсан «БНМАУ-ын түүх»-д Баруун зүг рүү 40 түмэн цэрэг хөдөлсөн
гэж дурджээ[65].
Хувьсгалын өмнөх Оросын түүхчид айдас хүрэм тоог заадаг.
Тухайлбал, Оросын түүхийг цогц байдлаар нь судалсан Н.М.
Карамзин «Орос улсын түүх» бүтээлдээ:
«Батын цэрэг хүн хүчний хувьд манайхаас харьцуулахын аргагүй их
байсан бөгөөд амжилтынх нь цор ганц үндэс байсан юм. Моголчууд
[монголчууд — Ч.Ч.] цэргийн эрдэмд илүү гэж шинэ үеийн түүхчид
ул үндэсгүй, дэмий ярих аж. Олон зууны турш нутаг нэгтнүүдтэйгээ
ч, харь элэгтнүүдтэй ч тулалдаж явсан эртний оросууд эр зоригоороо ч
тэр, бусдыг хөнөөх эрдмийг эзэмшсэнээрээ ч тэр тухайн үеийн
Европын ямар ч ард түмнээс дутахааргүй байсан юм. Гэвч вангуудын