Page 64 - Бат хааны байлдан дагуулал
P. 64
нас барсны дараа хоёр том хүү Орд, Бат нар хаан ширээний төлөө
арсалдаж эхэлжээ. Аль аль нь улсаа толгойлохыг хүсч байв. Маргаанаа
таслуулахын тулд нэг эхээс төрсөн Орд, Бат хоёр, мөн бусад эхээс
төрсөн 17 хүү бүгд хамтаар Чингис хаанд бараалхжээ. Хан
хөвгүүдийг “агуу” өвөө нь хүлээж аваад гурван гэрт оруулсан байна.
Сайн хаанд (өөрөөр хэлбэл Батад) зориулж алтан босготой цагаан гэр,
Эзэнд (өөрөөр хэлбэл Орд-Эзэнд) зориулж мөнгөн босготой хөх гэр,
Шейбанд зориулж төмөр босготой саарал гэр босгосон бөгөөд харин
Туг-Төмөрт бүтээлэгтэй гэр ч олдсонгүй. Ийм аргаар Чингис хаан
Батыг бусад ач нараасаа онцгойлж, Зүчийг хэн залгамжлах тухай
асуудлыг эцэслэн шийдвэрлэжээ. Ах, дүү нар нь түүний эрх мэдлийг
хүлээн зөвшөөрч, ард түмэн нь эзэндээ үнэнч байхаа
илэрхийлжээ»[53].
Юутай ч эцгийнхээ орыг залгамжилсан Батад урьдын цагт оросуудтай
зэвсэг зөрүүлж явсан, хашир туршлагатай Сүвэдэй баатрыг
зөвлөхөөр тавьсан байна. Энэ нь орчин үеийн ойлголтоор жанжин
штабын даргын албан тушаалтай дүйх юм. Энэ бүх асуудал 1235 оны
их хуралдайгаар эцэслэн шийдэгдсэн байна.
Зарчиуд Урианхан овогтон Сүвэдэй 1176 онд Хавангийн хоёр дахь хүү
болон мэндэлжээ. Тэрээр хүүхэд ахуй насандаа Тэмүүжиний дэргэд
ирснээр нэгэн үзүүрт сэтгэлээр Монгол улсад 60 орчим жил хүчин
зүтгэсэн юм. Чингис хааны олон аян дайнд Сүвэдэй гардан оролцож,
дайснаа дарж, дархан цолоо мандуулсан, ялагдлын гашууныг амсаж
үзээгүй авьяас билигтэй жанжин билээ.
Монгол гүрний гурван их хааны нүүрийг үзсэн Сүвэдэй унасан газар,
угаасан ус болох Туул голын хөвөөгөөр нутаглаж байгаад 1248 онд
нас эцэслэсэн юм.
Сүвэдэй гэж чухам хэн болохыг Чингис хаан Тогтоагийн хөвүүд Худу,
Гал, Чулуун тэргүүтнийг нэхүүлэхээр илгээхдээ өөрийн хайртай
жанжиндаа хандаж магтан дуулсан үг яруу тод харуулна:
«Хөөгдсөн Худу, Чулуун нар