Page 63 - Бат хааны байлдан дагуулал
P. 63

Уги нэрт хатнаас мэндэлснийг дурдсан. Тэр үед Монголын хаадын гэр
                бүлд хатдын зэрэг дэв их үүрэгтэй байсан болохоор Уги хатан илүү

                зиндаатай,  илүү  нөлөөтэй  байсан  ч  байж  болох.  Гэхдээ  Сарт  гуа
                хатан,  Уги  хатан  аль  аль  нь  Зүчийн  их  хатан  биш  билээ.  Зүчийн  их
                хатан  бол  Хэрээдийн  Жаха  хамбын  охин  Бэхтэй-иш  юм.  Нэктимыш
                үжин ч гэж бичсэн нь бий. Жаха хамба бол Ван хан Тоорилийн төрсөн
                дүү  гэдгийг  бид  “Монголын  нууц  товчоо”-ноос  мэднэ.  Бэхтэй-иш

                хатнаас  эрэгтэй  хүүхэд  гараагүй  гэж  зарим  судлаач  үздэг  нь  ортой
                байх»[52].


                Харин энэ тухай Т.И. Султанов: «Зүчийг нас барсны дараа цэргүүд нь
                түүний  олон  хөвгүүнээс  гагцхүү  Батыг  залгамжлагчаар  нь

                өргөмжилж, энэхүү сонголтыг Чингис хаан батламжилсан байна. XIII-
                XIV  зууны  эх  сурвалжууд  энэ  тухай  дурдах  төдий  өнгөрсөн  байдаг.
                Харин  зарим  нэг  тодорхой  баримтууд  нэлээд  хожуу  үеийн  бичгийн
                дурсгалуудад  тэмдэглэгдэн  үлдсэн  нь  бий.  Тухайлбал,  Абу-л-Гази
                (XVII  зуун)  тус  сэдвээр  хоёр  өгүүлэл  дурдсан  байдаг.  Эхний

                өгүүллээр  бол  Зүчи  нас  нөгчсөн  тухай  сонсоод  Чингис  хаан  ихэд
                гунижээ. Гашуудлын хугацаа дууссаны дараа тэрээр дүү Отчигиндээ:
                “Дешт-и  Кипчак  руу  явагтун.  Зүчийн  хоёрдугаар  хүү,  Сайн  хаан

                өргөмжлөлт  Батыг  эцгийнх  нь  ширээнд  залагтун”  гэсэн  байна.
                Отчигин  айсуй  сургаар  хөвгүүд,  дүү  нараараа  тосуулж,  өндөр
                гийчнээ  хүлээн  авахаар  өөрөө  араас  нь  мордож,  замд  нь  угтан
                уулзжээ.  Гурав  хоногийн  дараа  Отчигин  ёсыг  даган  Бат  эцгийнхээ
                залгамжлагчаар             өргөмжлөгдсөнийг                уламжилжээ.            Үүнийг

                тохиолдуулан  том  найр  хийсэн  байна.  Энэ  үеэр  Чингис  хаан  нас
                барсан  тухай  мэдээ  тээсэн  буухиа  иржээ.  Хоёр  дахь  өгүүлэл  нь
                товчхон бөгөөд сонирхуулбал: Зүчийг өвчнөөр өөд болоход Чингис

                хаан  өөрийн  ач,  Сайн  хаан  өргөмжлөлт  Батыг  өргөөндөө  дуудаж:
                “Эцгийнхээ  эрх  мэдлийг  авагтун,  түүний  зорьж  байсан  нутаг  руу
                тэмүүлэгтүн”  гэжээ.  Сайн  хаан  аян  дайнд  мордохоор  цэрэг  хурааж
                байхад Чингис хаан бие баржээ.


                XVI  зуунд  Хорезмд  Утемиш-хажигийн  туурвисан  “Чингиз-наме”
                зохиолд Дешт-и Кипчак дахь дээд эрх мэдлийг хан хүү Батад хэрхэн

                шилжүүлсэн  тухай  домогт  өгүүлэл  бий.  Түүний  бичсэнээр,  Зүчийг
   58   59   60   61   62   63   64   65   66   67   68