Page 58 - Бат хааны байлдан дагуулал
P. 58

Грекчууд уг галынхаа ачаар хуурай газар болон далай дээр маш олон
                ялалт  байгуулсан  бөгөөд  найрлагыг  нь  чандлан  нууцалдаг  байсан  ч

                монголчуудын хүртээл болж чаджээ.


                Судлаач Ш. Паламдорж «Их Монгол улсын цэргийн урлаг» бүтээлдээ
                XIII зууны үеийн монголчуудын дайтах урлагийн талаар ийн бичжээ:


                «/…/ Монголчууд дайсныхаа өөдөөс хэд хэдэн хувилбараар довтлох,
                эсхүл  жигүүрээр  халдахыг  эрхэмлэж,  дайсны  хүчийг  олон  тийш
                таслан салгаж цохих бодлогоор байлдааныг явуулдаг байжээ. Дайсанд

                хүчээ  төвлөрүүлэх,  ашигтай  байрлал  эзлэх  бололцоог  аль  болохоор
                олгохгүй байх, үргэлж хойш урагш хуйлран эргэж байх, эсхүл баруун,
                зүүн тийш тарж бутарч байх нөхцөлийг дайсандаа албадан бүрдүүлж,
                санаачилгыг  өөртөө  авч  байсан  нь  байлдааны  ажиллагааг

                өрнүүлэхдээ баримтлах стратеги нь болж байжээ.


                Түргэн  манёврлалтаараа  дайснаа  тамирдуулж,  зохион  байгуулалтгүй
                болгож, байлдааны журмыг нь алдагдуулж, шийдвэрлэх довтолгооныг
                хийх боломжоо бүрдүүлж, улмаар ялалтыг байгуулдаг байв»[41].


                Монгол морьдын тухай тогтож ярих нь зүйтэй. түүхч Ж. Болдбаатар:

                «Монгол хүн, монгол морь хоёрын амьдрал ахуй, аян дайны явц дахь
                шүтэн  барилдлага  нь  /…/  дайчдын  байлдан  ялж  дийлэхийн  нэг
                маргашгүй эх сурвалж болж байсан юм. Монгол цэргийн хөдөлгөөнт
                чанарын  давуу  тал  нь  хүн,  морь  хоёрын  гайхам  тэсвэр  тэвчээр,  өөр

                хооронд нь салгах аргагүй нэгдмэл чанар бөлгөө. Тэр үеийн монгол
                эр  морин  дээр  өсч,  морин  дээр  насыг  барж,  морьтойгоо  амь
                амьдралаараа  ээнэгшин  дасаж,  хорвоогийн  сайн  сайхан  бүхнийг
                морьгүйгээр төсөөлж чадахгүй байсан»[42] гэж тэмдэглэсэн байдаг.


                Буриадын  судлаач  Ялбак  Халбай  энэ  тухай:  «Нүүдэлчин  ард  хар

                багаасаа  өтөлж  хөгширтлөө  бүх  насаа  морин  дэл  дээр  өнгөрөөдөг
                байв. Монгол хүн, түүний морь хоёр нэг бүхэл организм байлаа»[43]
                гэж бичсэн нь бий.


                «Өвөл  Монголд  хүйтний  эрч  -50°С  хүртэл  чангардаг,  харин  зуны

                улиралд  цаг  агаар  +40°С  хүртэл  халдаг.  Ийм  нөхцөлд  болхи
   53   54   55   56   57   58   59   60   61   62   63