Page 53 - Бат хааны байлдан дагуулал
P. 53

нүгэл  гэж  үзэж  цээрлэдэг.  Аянга  цахилгааныг  тэд  эмэгтэй  хүнийг
                жирэмслүүлж  чадах  тэнгэрээс  унаж  буй  галт  луу  гэж  үздэг.  Хойт

                амьдрал байдаг гэдэгт тэд итгэдэг, тэгэхдээ нас барахаасаа өмнө энэ
                ертөнц  дээр  ямаршуу  аж  төрж  байсан,  яг  тэр  янзаараа  нөгөө
                ертөнцөд амьдарна гэж боддог. Төрөл бүрийн мэргэ төлөг, ид шидэд
                их  итгэдэг.  Тухайлбал:  гал  бүхнийг  ариусгадаг  гэж  үздэг  учир
                гадаадын  элч,  вангуудыг  бэлэг  сэлтийнх  нь  хамт  эхлээд  хоёр  галын

                дундуур явуулдаг. Ингэснээр элч, вангууд тэдний хаанд ямар нэг муу
                зүйл  хийж  чадахгүй  гэж  тэд  итгэдэг.  Дарга  нартаа  тийм  гүн
                хүндэтгэлтэй хандаж, тушаалыг нь үг дуугүй биелүүлдэг ард түмэн
                татаруудаас  өөр  энэ  дэлхийд  байхгүй.  Өөр  хоорондоо  хэрэлдэж

                маргалдах  нь  нэн  ховор  бөгөөд  зодолдож  занчилдах  нь  огт  үгүй.
                Тэдний дунд хулгайч байдаггүй, тиймээс гэрээ цоожилдоггүй. Тэд бие
                биетэйгээ  маш нийцтэй  бөгөөд ядарсан  зовсон  үед нь  тусалдаг.  Тэд
                аливаад  тэвчээртэй,  хүлээцтэй,  нэг-хоёр  өдөр  өлөн  явах  нь  тэдний

                хувьд  юу  ч  биш.  Өлөн  байхдаа  ч  тэд  өдрийнхөө  хоолыг  дөнгөж
                зооглосон  аятай  дуулж  хуурдаж  байдаг.  Түүнчлэн  тэд  аагим  халуун,
                тэсгим хүйтнийг давж гарахдаа ч гаргуун. Тэдний эхнэрүүд ариун ёс
                суртахуунтай, гэхдээ зарим нэг нь зохисгүй үг хэлчих гээд байдаг. Тэд

                уух дуртай ч согтуудаа хэрэлдэж зодолддоггүй.


                Татаруудын сайн чанарыг ийн дүрслээд Барууны жуулчин, санваартан
                Иоанн  Плано-Карпини  тэдний  дутагдлын  талаар  өгүүлсэн  байдаг.
                Юуны  түрүүнд  тэдний  зах  хязгааргүй  бардам  зан,  бусад  ард
                түмнүүдийг  дорд  үзэх  үзэл  түүнийг  гайхшруулсан  байна.  Тэрээр

                бичихдээ, бид хааны ордонд Оросын их ван Ярослав, Гүржийн хааны
                хүү хийгээд бусад олон хаад, вантай учирсан. Гэвч тэдний хэнд нь ч
                татарууд  зохих  хүндэтгэлийг  үзүүлээгүй.  Тэднийг  харж  хандах,

                хамгаалж  үйлчлэх  ёстой  татарууд  нь  ямар  нэг  эрх  мэдэлгүй  хүмүүс
                байсан  ч  цаг  ямагт  хаад,  вангуудын  өмнүүр  орно.  Татарууд  өөр
                хоорондоо хэдий чинээ нийтэч, найрсаг вэ, бусад үндэстэн ястнуудтай
                харьцахдаа төдий чинээ дээрэлхүү, омог уцаартай, худал хуурмаг, хар
                санаатай, маш шуналтай бөгөөд харамч, харгис. Хүн алах нь тэдний

                хувьд юу ч биш. Дээр нь тэд маш бохир заваан»[38].


                Монголчуудын талаар А.В. Венков, С.В. Деркач нар:
   48   49   50   51   52   53   54   55   56   57   58