Page 48 - Бат хааны байлдан дагуулал
P. 48

хүчин чадлаа бүрэн дүүрэн ашиглаж байсанд оршиж байсан юм»[35]
                гэж дүгнэсэн байдаг.


                Монголчуудын  зэрлэг  авирын  тухай  олон  зууны  турш  ярьж  байна.

                Чингэхдээ  монголчуудыг  төрөлхийн  зэрлэг,  харгис  хүмүүс  мэтээр
                дүрсэлсээр ирсэн. Тэгвэл тэд байлдан дагууллынхаа түүхэнд ямар нэг
                улс  үндэстнийг  үндсээр  нь  хомроголон  устгасан  тохиолдол  бий  юу?
                Үгүй  гэж  түүх  хариулна.  Харин  европчууд  Америк  тивийг  эзлэхдээ

                ямар аргыг хэрэглэсэн бэ? Гитлер орчин үеийн соёлын өлгий болсон
                Европын  төвд  «мянган  жилийн  райх»-аа  байгуулахдаа  ямар  аргыг
                хэрэглэсэн  бэ?  Энэ  бол  «доорд»  үндэстнүүдийг  газрын  хөрснөөс
                арчих эцсийн зорилготой дайн байлаа. Тэгвэл монголчууд хэзээ ч ийм

                зорилго  тавьж  байгаагүй.  Гэхдээ  XIII  зууны  монголчууд  зэрлэг
                авирлаж, харгислал үйлдээгүй гэж хэлэх гээгүй. Тэдний ийм үйлдэл
                бүр нарийн учир шалтгаантай байв. Ихэнхдээ дайсан нь монголчуудын
                элч  нарын  амийг  балмадаар  хороож  байсан  нь  харгислалаар  эргэж
                байлаа.  Ганц  жишээ  дурдахад  ийм  явдалтай  бид  1223  онд  Калка

                мөрний  хөвөөн  дэх  тулалдааны  өмнө  тулгарсан  юм.  Оросууд  элч
                нарыг  нь  хороосны  хариуд  монголчууд  тэднийг  хиар  цохиж,
                олзлогдсон хүмүүс дээр модон самбар тавиад, дээр нь сууж найрласан
                байна.  Эсвэл  эсэргүүцэл  үзүүлсэн  Козельск  хотынхныг  бүгдийг  нь

                хяджээ.  Үүнийг  сая  сая  хүнийг  амьдаар  нь  шатаасан  Гитлерийн
                крематориуд; Хиросима, нагасакигийн гэмгүй номхон оршин суугчид
                дээр хаясан атомын бөмбөг; Пол Потын геноцидтэй харьцуулж болох
                уу?


                Монголчуудыг харгислал үйлдэхэд хүргэдэг байсан өөр нэг шалтгаан
                нь  тэдний  цэргийн  цөөнд  оршиж  байсан  юм.  Байлдан  эзэлсэн  бүх

                үндэстнээсээ  хүн  амынхаа  тооны  хувьд  хэд  дахин,  хэдэн  зуу  дахин
                цөөн  байсан  учир  тэднийг  айлгаж  сүрдүүлэх  зорилгоор  харгислал
                үйлдэж  байв.  Гэхдээ  дайсан  л  бол  дайсан  гэдэг  бараг  бүх  дайнд

                түгээмэл  байдаг  зарчмаар  монголчууд  бусад  ард  түмэнд  хандаагүй
                бөгөөд  эсэргүүцэл  үзүүлээгүй  үндэстэн,  хот  суурин  газрыг  эвдэж
                сөнөөдөггүй, хүн амыг нь алж талдаггүй байжээ.
   43   44   45   46   47   48   49   50   51   52   53