Page 43 - Бат хааны байлдан дагуулал
P. 43
монголчууд дайныг хүсээгүйгээр барахгүй, харин ч хохирогч тал
байсан нь түүхэн баримтаас илэрхий. Эцсийн дүндээ монголчууд
гэсгээгч, цээрлүүлэгч тал болж байв.
Монголын элч нарыг ганцхан Хорезмшах Мухаммед хороосонгүй.
Ийм хувь заяа Монголын элч нарыг Орост, Польшид, Мажарт угтаж
байсан. хохирогч болсон Монголын тал эдгээр орныг байлдан
дагуулснаар буруутныг цээрлүүлж, нүгэлтнийг гэсгээснээр ирсэн
түүхтэй.
Номхон далайгаас Адриатын тэнгис хүртэлх асар уудам нутаг урт,
богино ямар нэг хугацаагаар монголчуудын эрхшээлд орсон юм.
Польш, Мажар зэрэг оронд монголчуудын ноёрхол хэдэн сар
үргэлжилсэн бол Перс, хятад, Орос зэрэг улсыг 250 хүртэл жил
талхиндаа байлгажээ. Ийм асар том, цул гүрэн дэлхийн газрын зураг
дээр урьд хожид байгаагүй юм. Энэ гүрэн суут үндэслэгч, цэргийн
гарамгай жанжнууд, армийн хосгүй зохион байгуулалтаараа Еврази
тивийн тэн хагасаас илүүг эрхшээлдээ оруулсан билээ.
Википедиа цахим нэвтэрхий толины англи хэл дээрх хувилбарт
монголчуудын байлдан эзэлсэн газар нутаг 33 сая хавтгай дөрвөлжин
км гэж бичсэн байдаг[31]. Энэ нь Африк тив дээр өнөөгийн хоёр
Монгол улсыг нэмсэнтэй, эсвэл өнөөгийн БНХАУ (дэлхийд газар
нутгийнхаа талбайгаар 3-рт орно), АНУ (4), Австрали (6), Энэтхэг (7),
Аргентинийг (8) нийлүүлсэнтэй адил юм.
Хүн төрөлхтний түүхэнд үүссэн хамгийн том улс болох Их
Британийн эзэнт гүрэн 33,7 сая хавтгай дөрвөлжин км нутагтай байв.
Гэхдээ англичуудын байгуулсан гүрэн нь далайн, өөрөөр хэлбэл
дэлхийгээр тархсан, харин Монголын гүрэн нь эх газрын, өөрөөр
хэлбэл цул байсныг бодолцох хэрэгтэй. Монголчууд их улсаа зуу
хүрэхгүй жилийн дотор босгосон бол англичуудад 400 гаруй жил
(1497-1949) шаардагджээ.
Одоо уншигчиддаа дэлхийн түүхэнд тэмдэглэгдсэн хамгийн том
гүрнүүдийн жагсаалтыг сонирхуулъя: