Page 40 - Бат хааны байлдан дагуулал
P. 40

Оршил


                                    Монголын байлдан дагууллын тухайд


                зууны Монголын байлдан дагуулал бол дэлхий ертөнцийн нүүр царай,
                хүн  төрөлхтний  соёл  иргэншлийг  өөрчилсөн  чухал  үйл  явдлуудын

                нэг  билээ.  Дэлхийн  цаашдын  түүхэнд  үзүүлсэн  нөлөөгөөр  нь
                Монголын  байлдан  дагууллыг  Ромын  эзэнт  гүрнийг  мөхөөж,  боол
                эзэмшлийн  нийгэмд  цэг  тавьсан  V  зууны  «ард  түмнүүдийн  их
                нүүдэл»-тэй,  VII  зууны  лалын  шашны  тархалттай  зүйрлэсэн  нь
                бий[24]. Тэгвэл хүн төрөлхтний түүхэнд гүйцэтгэсэн үүргээр нь бид

                Монголын  байлдан  дагууллыг  Христофор  Колумб  1492  онд  Америк
                тивийг  нээсэнтэй,  1789  онд  Францад  хөрөнгөтний  их  хувьсгал
                ялсантай нэмж адилтгамаар байна.


                Ер  нь  XIII  зууны  Монголын  байлдан  дагуулал  олон  жилийн  турш
                нилэнхүйдээ хар өнгөөр будагдаж, зөвхөн сөрөг талаасаа дуурсагдаж

                байсан. Энэ талаар түүхч, академич Ж. Болдбаатар: «…саяхан болтол
                евроцентризм  болон  ялагдсан  улс  түмний  өөрийгөө  зөвтгөн
                өмгөөлөх  үзлийн  үүднээс,  эсвэл  марксист  түүх  бичлэгийн  байр
                сууринаас  [Монголын  байлдан  дагууллыг]  авч  үзэх  хандлага  илт

                давамгайлж  ирсэн  юм.  Орос,  европынхон  бид  асар  өндөр  соёлтой
                байсныг  Монголын  бүдүүлэг,  зэрлэгүүд  устгасан,  цэцэглэн  хөгжиж
                байсан Дундад Азийн олон хот, түүх соёлын дурсгалыг үнсэн товрог
                болгосон, зарим улс үндэстнийг мөхөөсөн гэх мэтээр бичих нь улиг

                болж,  сүүлдээ  марксист  түүх  бичлэгийн  ангич  хандлага  асуудлыг
                улам  бугшуулж  гашууруулан,  тухайн  тэр  цагийн  түүхэн  тодорхой
                нөхцөл,  хүмүүсийн  оюунлигийн  түвшинг  бараг  анхаарахгүй  болж,
                түүхэн  хараал  зүхэл  урсгах  болсон  бөлгөө…»[25]  гэж  нэгтгэн

                өгүүлжээ.


                Монголыг  хөөдөх  үзэл  саяхан  үүсчихээгүй  бөгөөд  Монголын
                байлдан дагуулалтай нас чацуу. XIII зууны арабын түүхч ибн-аль-Асир
                эл үйл явдлыг «хүн төрөлхтөнд тохиож байсан хамгийн аюумшигтай

                зовлонгийн нэг»[26] гэж тодорхойлсон удаатай. Үнэхээр, дайны сүүдэр
                туссан  газар  нутгийн  талбайн  хэмжээ,  нэрвэгдсэн  хүн  амын  тоогоор
   35   36   37   38   39   40   41   42   43   44   45