Page 36 - Бат хааны байлдан дагуулал
P. 36
Энэ бүх асуултанд хариулахад тийм ч хүндрэлтэй биш. Монголын ба
хятадын албан ёсны эх сурвалжуудад Батын тухай дурдах төдий
өнгөрсөн байдаг. Энэ нь ч аргагүй юм. Өгөдэй хааныг даган Хятадад
дайтахдаа Бат ямар нэг гарамгай үйл байгуулж амжаагүй. Харин
Өгөдэйг нас барснаас хойш Бат Их Монгол улсаас салан тусгаарлагч,
их хаадын сөрөг хүчин болж хувирчээ. Тиймээс монгол, хятад
түүхчид Бат хааны тухай дурдалгүй тойрон өнгөрч байв.
XIII зууны монголчуудын тухай түүхэн гол эх сурвалж болдог перс,
араб хэлээр бүтээлээ туурвиж байсан түүхчид мөн л Бат хааны үйл
хэргийг мөнхжүүлэхийг зорилгоо болгосонгүй. Учир нь Бат хааны үр
сад Азербайжан, Ираны үржил шим сайтай газар нутгаас болж
илхаадтай зуу гаруй жилийн турш дайтсан юм. Ийм нөхцөлд Ираны
тун ч цөөн түүхч Бат хааны тухай өөрсдийн бүтээлдээ дурдсан,
тэгэхдээ эерэг талаас нь өгүүлж зүрхэлсэн байдаг.
Бат хааны ордонд зочилсон Барууны дипломатчид мөн л түүний тухай
дэлгэрэнгүй мэдээлэл үлдээгээгүй. Бат хаан нууцлагдмал, Алтан
ургийнхантай эв нэгдэлтэй байгаагаа илэрхийлэх дуртай, албат
иргэдтэйгээ эелдэг зөөлөн ч тэдний айдсыг төрүүлдэг гэх зэргээр тэд
тэмдэглэн үлдээжээ.
Тухайлбал, IV Иннокентий пап ламын зарлигаар Гүюг хаантай
дипломат харилцаа тогтоож, лалын ертөнцийн эсрэг эвсэл
байгуулахаар Хархоринд 1246 онд очсон санваартан Ж. дель Плано
Карпини: «Энэ Бат хэмээгч нь гайхамшигтай баян тансаг суух бөгөөд
олон харуул хаалгач, бүх тушаалын түшмэлүүдтэй байх нь эзэн
хаанаасаа өөрцгүй ажээ. Тэрээр хаан ширээний адил өндөр суудалд
нэг хатныхаа хамт суух бөгөөд бусад ах дүү, хөвгүүд, багачууд нь
дараалж арай дунд хэрд урт сандайлга дээр, бусад хүмүүс нь тэдний
араар газар, тэгэхдээ эрэгтэйчүүд нь баруун этгээдээр, эмэгтэйчүүл нь
зүүн этгээдээр суух ажээ. Тэдний цацар нь маалинган эдээр хийсэн
маш том гоёмсог бөгөөд хуучин тэр цацрууд нь Унгарын ванд байсан
ажгуу. Эрхэм хүчирхэг хэн ч байлаа гэсэн Бат өөрөө гийгүүлж уулзах
боломж гаргаж өгөөгүй л бол гэр бүлийнхнээс нь өөр гадны хүн хэн
боловч түүний гэр өргөөнд ойртож үл зүрхэлнэ. /.../ Өргөөний