Page 33 - Бат хааны байлдан дагуулал
P. 33

Аз болоход Самаркандын орчим Гүюг хааны бие чилээрхэж, тэрээр 43
                насандаа зуурдаар өнгөрчээ. Түүнийг тосон байлдахаар хөдөлсөн Бат

                хаан Алатау уулын орчим Алакамак хэмээх газар их цэргийнхээ хамт
                буудаллаж байхдаа энэ тухай мэдээг авсан байна.


                Тэр даруй Гүюгийг Батын тушаалаар хордуулсан гэх яриа тархжээ[9].
                Хэрэв  энэ  яриа  үнэн  бол  нэг  урагшгүй  хааны  амийг  золиосолж,  зуу
                зуун мянган албатынх нь амийг аварсан Бат хааны мэргэн шийдвэрийг
                гайхан бишрэхээс өөр аргагүй. Юутай ч Гүюг тунчиг цагаа олж нас

                барсан юм.


                Шинэ их хааныг сонгох ажиллагаа бас л хэдэн жилээр сунжрав. Энэ
                удаад  бүхэл  бүтэн  гурван  жил  үр  дүнгүй  шахам  өнгөрчээ.  Эзэн
                Чингисийн сэнтийд залрах хүн Батаас өөр үгүй гэж Алтан ургийнхан
                санал  нэгтэй  үзэж  байлаа.  Гэвч  өөрийн  улсаа  төвхнүүлсэн  Бат  өөр

                санаа зорилготой байв.


                Энэ удаад Бат хүү Сартагийнхаа хамт хуралдайд биечлэн ирж, өөрийн
                итгэлт найз, Баруун зүгт хийсэн их аян дайнд оролцож явсан Мөнхийг
                их хаанаар өргөмжлөхөд нөлөөлжээ.


                Жилийн  дараа  Өгөдэйн  удмынхан  алдсан  эрх  мэдлээ  эргүүлэн  олж
                авах зорилгоор төрийн эргэлт хийхийг санаархжээ. Гэвч хуйвалдааныг

                илрүүлж,  ихэнх  оролцогчийг  нь  цаазаар  авсан  байна.  Аргасун  (олон
                жилийн өмнө найран дээр Гүюг, Бүри нартай нийлж Батыг хэл амаар
                доромжилсон),  Цагадайн  ач  Бүри  хоёрыг  Мөнх  хаан  Алтан  орд  руу

                илгээжээ.  Бат  ч  тэднийг  Их  засаг  хуулийн  дагуу  цаазаар  авсан
                байна[10].


                Эзэн Чингисийг нас барснаас хойш 24 жил өнгөрсөн байхад 10 жил нь
                хаангүй төртэй байв. Тиймээс Еврази даяар тарсан Их Монгол улсын
                хэсгүүдийг  Хархоринтой  бодлогоо  уялдуулахыг  Мөнх  хаан  шаардах
                болжээ. Бат хаан арга буюу буулт хийв. Учир нь өөрөө Мөнхийг их

                хаанд  өргөмжлөхийг  уриалчихаад  зарлигийг  нь  дагахгүй  бол  Алтан
                ургийнхан юу гэх бол?
   28   29   30   31   32   33   34   35   36   37   38