Page 35 - Бат хааны байлдан дагуулал
P. 35

Хубилай их хаан тэдний хэн нэгний эрх мэдэлд халдахыг санаархвал
                хамсаж цэрэглэн хөдлөх гэрээ байгуулжээ.


                Бат хаан өөрөөс нь хараат, алба гувчуур төлдөг Оросын вант улсуудад

                төдийлөн  их  анхаарал  хандуулдаггүй  байв.  Тэрээр  Ижил  мөрний
                Булгар,  Бага  Ази,  Кавказын  орнуудын  дотоод  асуудалд  илүүтэй  ач
                холбогдол өгч, хаад, ноёдыг тохоон томилж, хэрэг заргыг шүүж, хот
                барих,  засан  сэргээх  ажлыг  хөхиүлэн  дэмжиж,  худалдаа  арилжааг
                ивээн тэтгэж байжээ[15].



                Улмаар  Бат  хаан  олон  зууны  түүхтэй  Орос,  Монголын  харилцааны
                тулгын чулууг тавьсан ч өөрөө энэхүү харилцааг хөгжүүлэх талаар
                дорвитой алхам хийгээгүй гэж дүгнэж болох юм. Гагцхүү түүний өв
                залгамжлагчид  л  Оросын  ванлигуудын  асуудалд  илүүтэй  анхаарч

                эхэлсэн билээ.


                Бат  хаан  1256  онд  таалал  төгссөн  юм.  Бат  хааны  зиндааны  хүн  цаг
                бусаар  нас  нөгчихөд  элдэв  цуу  яриа  тархсан  нь  ойлгомжтой  байлаа.
                Түүнийг хордуулсан гэх ч шивнээ дэгдэв[16]. Учир нь Бат хаан шиг
                цэргийн жанжин, төрийн эзэн хүн өвөө шигээ дайтаж яваад бус, аав

                шигээ  ан  хийж  яваад  бус,  ордондоо  харуул  хамгаалалтын  дунд  нас
                барчихлаа гэхээр итгэх хүн бараг гарсангүй. Гэвч Бат хаан гадны ямар
                нэг  нөлөөгүйгээр,  өвчний  улмаас  нас  барсан  юм.  Түүний  мөч
                сульдсан,  нүүр  нь  улаан  толбоор  дүүрсэн  гэж  зарим  эх  сурвалжид

                дурдсан байдаг[17].


                Өөрийн  үүсгэн  байгуулсан  улсаа  Бат  хаан  13  жил  удирджээ.  Энэ
                хугацаанд тэрээр харьяат албат нарынхаа хүндэтгэлийг хүлээж, Сайн
                хаан  хэмээн  алдаршсан  юм[18].  Энэхүү  хүндэтгэл-өргөмжлөлөөс
                түүний зан чанар харагдана. Сайн гэдэг нь буянтай, уужим сэтгэлтэй,

                шударга, өгөөмөр гэсэн утгыг дам илэрхийлдэг.


                Бат  хааны  тухай  яагаад  ийм  хомсхон  мэдээлэл  уламжлагдан  ирэв?
                Яагаад  Бат  хааны  намтраа  байг  гэхэд  түүний  тухай  дэлгэрэнгүй
                өгүүлсэн бүтээл бичигдсэнгүй? Бат хааны тухай мэдээлэл яагаад эрс
                тэс, зөрчилтэй байдаг вэ?
   30   31   32   33   34   35   36   37   38   39   40