Page 32 - Бат хааны байлдан дагуулал
P. 32

болгох  бодлого  баримталсан  байна.  Эн  түрүүнд  худалдаачдыг
                ивээлдээ авч, хөхиүлэн дэмжих, худалдааны зам маршрутыг сэргээх,

                шинэчлэн  тогтоох,  усан  замын  худалдааг  онцгойлон  үзэхээр  болжээ.
                Ялангуяа  худалдааны  замын  аюулгүй  байдлыг  хангаж,  худалдаачдад
                хөнгөлөлт,  урамшуулал  эдлүүлэн,  тэдний  нэр  хүндийг  өргөж
                чадсанаар  олон  улсын  худалдаа  сэргэн  хөгжихөд  асар  их  нөлөө

                үзүүлжээ»[8].


                Энэ бүхий л хугацаанд «хор найруулж» байсан Гүюг санасандаа хүрч,
                1246  онд  их  хаанд  өргөмжлөгджээ.  Анхандаа  тэрээр  нэр  хүндийн
                хувьд  өө  сэвгүй  Батыг  Монголын  эзэнт  гүрний  баруун  хязгаарыг

                захирагч гэж хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байв.


                Бат хаан өөрийн хараат албатууд болох Оросын вангууд, Сельжукийн
                султанууд, Гүржийн хаад нарт соёрхол олгож, халж томилж байсантай
                Гүюг  арга  буюу  эвлэрч  байлаа.  Гэвч  харилцан  найр  тавьсан  байдал
                удаан үргэлжлэхгүйг аль аль талдаа ойлгож байлаа.


                1248  оны  эхээр  Гүюг  үлэмж  цэрэг  цуглуулаад  Алтан  ордны  зүг

                хөдөлжээ.  Гүюг  ийн  дайнд  мордох  болсон  шалтгаанаа  намайг  их
                хаанд өргөмжилсөн хуралдайд Бат биечлэн ирж, тангараг өргөөгүй,
                тиймээс        хуралдайгаас         гаргасан       шийдвэрийг         Батаар       хүлээн

                зөвшөөрүүлэх гэсэн юм хэмээн тайлбарласан ч иргэний дайн эхлэх нь
                тодорхой  болоод  байлаа.  Энэхүү  дайныг  Бат,  эсвэл  Гүюгийг  хэн
                нэгний ялагдал бус, гагцхүү үхэл л зогсоох байв.


                Иргэний  дайнд  хэн  нь  ялалт  байгуулах  боломжтой  байв?  Бат  бол  их
                цэргийг захирч, Сүвэдэйн дэргэд дайтахуйн урлагт суралцаж, олон улс,
                олон арван үндэстнийг сөхрүүлсэн армитай шилдэг жанжин байлаа.

                Харин авьяас билгээр хомсхон Гүюгт Их Монгол улсын цэрэг-дайны
                бүхий л нөөц, Хятадад олон жил дайтаж, туршлагажсан арми байлаа.
                Гэвч хэн нь ч ялсан байлаа их гүрний сүр хүч буурч, өстөн дайснууд

                толгой өндөлзүүлээд зогсохгүй, ард түмэн дайны хөлд өртөж, зовж
                зүдрэх байсан юм.
   27   28   29   30   31   32   33   34   35   36   37