Page 29 - Бат хааны байлдан дагуулал
P. 29

Сайн хаан


                Бат  хааныг  хамгийн  учир  битүүлэг  байлдан  дагуулагчдын  нэг  гэж
                хэлж  болно.  Ямар  ч  нэвтэрхий  толиноос  түүний  тухай  лавлаж

                сонирхоход  Чингис  хааны  ууган  хүү  Зүчийн  хоёрдугаар  хүү,  Алтан
                Ордны улсыг үндэслэгч, Орос ба Европт түрэмгийлсэн Монголын их
                цэргийг удирдагч гэхээс өөр дорвитой зүйл олж уншихгүй.


                Батын  нэр  Мөнх,  Хубилай,  Хүлэгү  нарын  нэрсийн  дэргэд  бүдгэрч
                харагддаг. Гэвч түүний хийсэн бүтээснийг үнэхээр гайхан биширмээр.

                19-хөн  настайдаа  эцгийнхээ  улсыг  өвлөж,  27-тойдоо  их  аян  дайныг
                толгойлж,  35-тайдаа  өөрийн  их  гүрнийг  төвхнүүлсэн  тэрээр
                Монголын  үе  үеийн  хаад  дотроос  сод  ухаан,  авьяас  билгээрээ
                тэгширсэн  нэгэн  байв.  Тиймдээ  ч  тэрээр  ард  иргэдийнхээ  хайр

                хүндэтгэлийг хүлээж, түмнээ «Сайн хаан» хэмээн алдаршсан билээ.


                Харамсалтай нь Батын хүүхэд ахуй болон залуу насны тухай ямар нэг
                баримт  мэдээлэл  хадгалагдан  үлдээгүй  юм.  Түүний  тухай  ихэнх
                мэдээллийг  зөвхөн  өөртэй  нь  дайсагнаж  байсан  улс  үндэстнүүд
                бичиж үлдээсэн бөгөөд Батын намтар гээд хэлчих бүтээл нэг ч үгүй.

                Гэтэл  Бат  хаанаас  зиндаа  хавьгүй  доогуур  Их  Карл,  Салах  ад-Дин,
                Арслангийн  зүрхт  Ричард,  Кортес,  Писарро  нарын  тухай  хүн
                төрөлхтөн хавьгүй ихийг мэдэх бөгөөд тэднийг тахин шүтдэг.


                Түүнийг  төрөхийн  өмнөхөн  эцэг  Зүчи  нь  Сэлэнгэ,  Енисей

                мөрнүүдийн  хөндийд  нутаглах  хиргис  нар  болон  Байгал  нуурын
                орчмын  ойн  иргэдийг  эрхшээлдээ  оруулаад  байсан[1]  учир  Бат
                одоогийн Буриад хавьцаа төржээ гэж таамаглаж болох билээ.


                Чингис хааны дайснууд түүний ууган хүүг «мэргидийн үлдэц» хэмээн
                Алтан  ургийнхны  дунд  олон  жилийн  турш  яс  хаясан  түүхтэй.

                Чингисийн хатан болоод удаагүй байсан Бөртэг 1181 онд мэргидүүд
                олзолж,  жил  орчим  хорионд  байлгасан  учир  ийм  яриа  гарсан  юм.
                Зүчийн жинхэнэ эцэг бол Бөртэг татвар эмээр авсан Чилэдүгийн дүү
                Чилэгэр  бөх  гэж  ч  ярьдаг[2].  Тиймдээ  ч  Цагадай  Зүчийг  хүлээн

                зөвшөөрдөггүй  байсан  бөгөөд  тэд  заналт  дайснуудаас  өөрцгүй
   24   25   26   27   28   29   30   31   32   33   34