Page 25 - Бат хааны байлдан дагуулал
P. 25

Наполеон Бонапартын (1769-1821) амьдрал нэн сонирхолтой. Корсика
                арал  дээр  ядуу  язгууртны  гэр  бүлд  төрсөн  тэрээр  багадаа  Францын

                Бриенн хотын цэргийн сургуульд элсчээ. Танил талгүй түүнийг ямар
                ирээдүй  угтаж  байсан  нь  ойлгомжтой.  Гэвч  1789  онд  Францад
                хөрөнгөтний  хувьсгал  дэгдэж,  бүх  юм  орвонгоороо  эргэх  нь  тэр.
                ингэснээр  авьяастай,  авхаалжтай  хэнд  ч  карьер  хийх  үүд  хаалга
                нээгджээ.  1793  онд  хувьсгалын  эсэргүүнүүдэд  эзлэгдсэн  стратегийн

                чухал ач холбогдол бүхий Тулон боомтыг авахад голч мэргэн шийдвэр
                гаргасан  түүнийг  Францын  засгийн  газар  бригадын  генерал  цолоор
                шагнасан байна. Ийн Наполеон 24-тэйдээ генерал цол хүртсэн ч тэр

                үед Францад түүн шиг залуу генерал маш олон байв. Гэвч Наполеонд
                амжилтын  од  мишээж  байлаа.  27-тойдоо  тэрээр  Италийн  армийн
                ерөнхий  командлагчаар  томилогдож,  хоёр  жил  үргэлжилсэн  дайнд
                хувьсгалт  Францын  эсрэг  тулалдаж  байсан  Сардини,  Австрийн
                хүчирхэг армиудыг бут цохиж, хэтийдсэн жанжин болохоо харуулжээ.

                1799 онд тэрээр төрийн эргэлт хийж, тэргүүн консул буюу Францын
                эзэн болсон байна. Таван жилийн дараа Наполеон дараагийн бөгөөд
                эцсийн  алхмаа  хийж,  Францын  эзэн  хаанаар  өргөмжлөгдсөн  юм.
                Наполеоны гэгддэг дайн 1800, 1805-1815 онд тасралтгүй үргэлжилжээ.

                1809  он  гэхэд  Наполеон  Баруун  ба  Төв  европыг  бараг  тэр  чигээр  нь
                эрхэндээ  оруулж,  Ромын  эзэнт  гүрнээс  инагш  үзэгдээгүй  их  улсыг
                байгуулсан байна. Тухайн үедээ Наполеон армид хэд хэдэн томоохон
                шинэчлэл хийж, Францын армийг Европт төдийгүй, дэлхийд шилдэг

                нь  болгож  чаджээ.  Гэвч  нэг  талаас  олон  жил  үргэлжилсэн  дайн
                Францын  цэрэг-дайны  чадавхийг  мохоож,  нөгөө  талаас  Наполеонд
                дарлагдсан  орнууд  Францын  армиас  олон  зүйлд  даамай  суралцаж,
                улмаар  1814  онд  Наполеон  эхний  удаа  хаан  ширээнээсээ  огцорч,

                Италийн эргээс холгүй орших Эльба арал руу цөлөгдсөн юм. Хэдэн
                сарын  дараа  Наполеон  Эльба  арлаас  оргож,  Францын  нутаг  дэвсгэр
                дээр  бууснаар  хэрэг  дахин  манджээ.  Энэ  удаад  Европын  тэргүүний
                гүрнүүд асуудлыг эцэслэн шийдвэрлэхээр зориг шулуудаж, сая гаруй
                цэрэгтэй  армийг  дайчилсан  байна.  Наполеон  1815  онд  Бельгийн
                Ватерлоо  тосгоны  дэргэд  бут  цохиулж,  Атлантын  далай  дахь  Ариун

                Элений  арал  руу  цөлөгдөж,  тэндээ  зургаан  жилийн  дараа  таалал
                төгсчээ.  Наполеон  цэргийн  жанжны  хувьд  60  орчим  том,  жижиг
                тулалдааныг  биечлэн  удирдсан  нь  хосгүй  амжилтад  тооцогддог
   20   21   22   23   24   25   26   27   28   29   30