Page 26 - Бат хааны байлдан дагуулал
P. 26

бөгөөд Александр, Ганнибал, Карл, Фридрих нар хамтдаа нийлээд ч
                түүнд  дөхөж  очихгүй  юм.  цэргийн  суут  жанжнуудаас  хамгийн

                оргилом,  бас  магадгүй  хамгийн  эмгэнэлтэй  хувь  тавилан  гагцхүү
                Наполеонд заяагдсан байж мэднэ.


                Энэ бүхнийг юунд нуршив? Миний бодлоор, тухайн жанжин хэр суут
                болох нь түүхэнд үлдээсэн ул мөрөөс нь харагдана. Тэрхүү ул мөр нь
                тухайн жанжин ямар орчинд хэрхэн таалал төгссөнөөр илэрхийлэгдэж

                болно. Тэгвэл «ертөнцийн» хэмээх тодотголтой долоон суут жанжны
                нэг  нь  дайсандаа  олзлогдон  цөлөгдөөд,  тэндээ  хорлогдож;  нэг  нь
                хуйвалдагчдын гарт өртөж, цаг бусаар; нэг нь дайснууддаа бүслэгдэн,
                амиа егүүтгэж; нэг нь тэнэсэн суманд өртөж үхжээ. Тэдгээрийн гурав

                нь  (Александр,  Фридрих,  Суворов)  л  жам  ёсоороо  таалал  төгссөн
                байна.


                Тэгвэл  тэдний  хэд  нь  өөрийн  гэсэн  улсыг  байгуулав?  Гурав  нь
                (Александр,  Карл,  Фридрих)  угаасаа  ван  байсан.  Нэг  нь  өөрийн
                армийн хүчээр төрийн эргэлт хийж, эзэн хаан болсон. Үлдсэн гуравт

                нь тэргүүн дээрээ титэм залах хувь тавилан байсангүй.


                Тэгэхлээр  өөрийн  гэсэн  гүрнийг  байгуулсан  Наполеон,  байлдаж бий
                болгосон Александр нарын улсын төгсгөл ямар байв? Нэгийг нь амьд
                сэрүүн байхад хураасан улс нь задарсан, нөгөөг нь нүдээ анингуут их

                гүрэн нь бут үсэрсэн.


                Тэд  долуулаа  хийгүй  жанжин  байсангүй.  Цезарь,  Фридрих,  Карл,
                Суворов  нар  эсрэг  талын  армиас  хүнд  цохилт  амсаж  байсан  бол
                Ганнибал,  Наполеон  нар  эцсийн  шийдвэрлэх  тулалдаандаа  ялагдаж
                байжээ.  Гагцхүү  Александр  бүхий  л  тулалдаандаа  нэг  ч  ялагдаж

                байсангүй.


                Одоо ертөнцийн долоон суут жанжинтай Чингис хаан, Бат хаан хоёрыг
                харьцуулаад үзье.


                Тэдний  аль  аль  нь  байлдан  дагууллынхаа  явцад  зөвхөн  ялалт  л
                байгуулж байжээ. Өөрөөр хэлвэл, XIII зуунд Монголын арми дэлхийн

                хамгийн шилдэг нь байв.
   21   22   23   24   25   26   27   28   29   30   31