Page 23 - Бат хааны байлдан дагуулал
P. 23
нутгаа хоёр дахин тэлсэн ч тэрээр зөвхөн ялалтын балыг төдийгүй,
ялагдлын гашууныг хангалттай амссан юм. Австричуудад ялагдаад
тэрээр харанхуй шөнөөр амиа хаацайлан дотуур хувцастайгаа зугатаж
байв. Түүнчлэн 1756-1763 онд үргэлжилсэн Долоон жилийн дайн
гэгчийн үеэр Фридрих Оросын армиудаас нэг бус удаа ихээхэн
хохирол амсаж, нийслэл Берлинээ хүртэл алдаж байжээ. Ялангуяа
Кунерсдорф тосгоны дэргэд Фридрих аймшигтай хохирол амссан
бөгөөд амьд үлдсэндээ харамсаж, өөрийгөө егүүтгэх тухай бодож
байв. Прусси улс оршин тогтнох уу, үгүй юу? гэдэг дээр тулчихаад
байхад аврал гэнэт ирэх нь тэр. Оросод хатан хаан Елизавета Петровна
таалал төгсөж, түүний оронд Фридрихийг бурханчлан үздэг III Пётр
эзэн хааны сэнтийд заларчээ. Пруссийн цэргийн дүрэмт хувцас өмсөж
гангардаг, хуруундаа Фридрихийн зурагтай бөгж зүүдэг Пётр
Пруссийн вантай найрамдлын гэрээ байгуулсан төдийгүй, холбоотон
нь болов. Ингэснээр арми ч үгүй, юу ч үгүй болчихоод байсан
Фридрих аврагдсан байна. Үүнийхээ хариуд Пётр өөрт нь Пруссийн
армийн генерал цол олгооч гэж Фридрихээс хичээнгүйлэн гуйжээ.
Улмаар Фридрих дайнаа амжилттай дуусгаж чадсан байна. Тэрээр
Европт хоёр ч удаа дайн дэгдээхдээ өөрийн армид найдаж байсан
бөгөөд: «Хэрэв танд харь улсын нэг муж таалагдсан, мөн танд
түүнийг эзэлчих хүч байгаа бол эзэлж л орхи. Яагаад гэвэл дараа нь та
тэр нутгийг эзлэх ёстойг хуулийн үндэслэлтэй нотлоод өгөх хуульчид
хэзээ ч олдоно» гэж сургамжилсан нь бий. Угийн дайчин тэрээр:
«Мөнхийн энх тайван гагцхүү оршуулгын газарт л байж чадна» гэж
хэлсэн нь цаанаа гүн гүнзгий агуулгатай байв. Ер нь Фридрих бол
дэлхийн шилдэг жанжнуудаас амар тайван ясаа тавьсан,
залгамжлагчдаа харьцангуй тогтвортой улс үлдээсэн цорын ганц нь
юм.
Александр Васильевич Суворов (1730-1800) Оросын цэргийн шилдэг
жанжнуудын нэгэнд зүй ёсоор тооцогддог. тэрээр 16 настайдаа
цэргийн албанд орсон байна. Суворов армийн бүхий л хүнд хүчир
ажлыг хийхээр үл барам, хамгийн хүнд даалгавар өгөхийг дарга
нараасаа гуйдаг байжээ. Үүнийгээ тэрээр: «Захирч сурахын тулд
эхлээд өөрөө захирагдаж сурах хэрэгтэй» гэж тайлбарладаг байв.
Суворов 26 настайдаа офицерын анхны цолоо авч байхад сурвалжит