Page 19 - Бат хааны байлдан дагуулал
P. 19

Канн  дахь  тулалдааныг  тусгайлан  судлаад,  ийм  санаанд  багтамгүй
                ялалт  байгуулахын тулд «нэг  талаас Ганнибал,  нөгөө  талаас Варрон

                хэрэгтэй»  гэж  бичжээ.  Тэгэхлээр  ромчуудыг  Канн  дахь  тулалдаанд
                авьяасгүй Теренций Варрон бус, Гай Юлий Цезарь командалж байсан
                бол юу болох байсан бол? Үүнийг хэн ч тааж хэлж чадахгүй.


                Тэгэхлээр  Наполеоны  хэлсэн  үг  хэдийгээр  гүн  гүнзгий  агуулгатай  ч
                гэсэн шууд хүлээн авахад учир дутагдалтай юм.


                Тэгвэл Монголын байлдан дагуулагч хаад – эзэн Чингис болон эл номд

                өгүүлэгдэж буй Бат нар ертөнцийн шилдэг долоон жанжны дэргэд хэн
                бэ?  Эсвэл  асуултыг  өөрөөр  тавьж,  Чингис  хаан,  Бат  хаан  нарын
                хажууд ертөнцийн шилдэг долоон жанжин хэн бэ?


                Эл  асуултад  хариулахын  тулд  дэлхийн  шилдэг  жанжнуудын  намтар

                түүхийг товч авч үзье.


                Македонийн хаан Александрыг (ХТӨ 356-323) хамгийн анхны дэлхийг
                байлдан  дагуулагчид  зүй  ёсоор  оруулдаг.  Монголчууд  түүнийг
                Сульхарнай  жанжин  хэмээн  нэрлэж  иржээ.  Цэл  залуудаа  асар  уудам
                газар нутгийг хүч чадал, суу билгээрээ эрхшээлдээ оруулсан түүнийг
                хүндлэхээс  өөр  аргагүй  юм.  газрын  зураг  дээр  ч  тэмдэглэгддэггүй

                Балканы  хойг  дахь  Македони  хэмээх  жижигхэн  орны  хаан,  түүний
                амьдрал  нэн  сонирхолтой.  Хүүхэд  ахуй  насандаа  ямар  ч  эрэлхэг
                цэргийн унаж чаддаггүй Буцефал буюу Бухын хүзүүт хочтой морийг

                эдэлгээнд хэрхэн сургахыг харсан эцэг II Филипп нь нүдэндээ баярын
                нулимс гялтгануулан хүүгээ тэвэрч аваад: «Үр минь! Македони орон
                чамд жижигдэх нь. Явж өөртөө тохирох гүрнээ төвхнүүлж ав» гэжээ.
                Хожим  эцэг  нь  ялалт  байгуулсан  тухай  мэдээг  сонсох  бүрийдээ
                Александр бухимдаж: «Аав бүгдийг эзлээд надад юу ч үлдээхгүй нь

                ээ»  гэдэг  байв.  Эртний  Грекийн  шилдэг  философич  Аристотелийн
                шавь Александр сод ухаантай нэгэн байв. Тэрээр: «Филиппийн ачаар
                би оршиж байна. Аристотелийн ачаар би эрхэмсэг оршиж байна» гэж
                ярих  дуртай  байжээ.  20  настайдаа  Александр  эцгийнхээ  амийг
                хөнөөж, Македонийн хаан болсон байна. Тэрбээр тэр даруй эцгийнхээ

                эхэлсэн  Перстэй  хийх  дайны  бэлтгэлийг  дуусгаж,  аян  дайндаа
                морджээ.  эцгийнх  нь  зохион  байгуулж,  журамласан  тухайн  үеийн
   14   15   16   17   18   19   20   21   22   23   24