Page 15 - Бат хааны байлдан дагуулал
P. 15

Бат  үлэмжийн  их  Чингис  өвгийнхөө  дэргэд  алдрай  бага  насаа
                өнгөрөөж,  эрийн  цээнд  хүрэхдээ  түүний  ухаан  чадал,  үлгэр

                дууриаллаас  олныг  өвлөн  авчээ.  Их  хааныг  хан  хорвоогоос  халин
                одоход  тэрээр  хэд  хэдэн  тулалдаанд  орж,  эрэлхэг,  зориг  баатарлаг  эр
                хүн  болж,  өсөж  өндийж  буйгаа  аугаа  их  өвөгдөө  мэдрүүлж,  хайр,
                талархлыг хэдийнээ хүлээсэн байв.


                Авга  ах  Өгөдэй  хааны  үед  итгэл  даах  цэргийн  жанжны  зиндаанд

                хүрсэн  учир  1235  оны  хуралдайгаар  Өрнө  зүг  хийх  их  аян  дайныг
                удирдах үүргийг түүнд итгэн хариуцуулжээ. Эндээс Бат тив дэлхийг
                донсолгосон их жанжин болох гараагаа эхэлсэн байна. Тэрбээр ээрэм
                талын хүлгийн туурайгаар Европ дахиныг тамгалан, цэнхэр Дунайгаас

                морио  услан,  «Ромыг  эзэлнэ»  гэж  сүрдүүлсэн  монгол  угсааны  хоёр
                дахь хүмүүн юм.


                Бат  хааны  төдийгүй,  ер  нь  Монголын  аян  дайны  тухай  өгүүлэхэд
                заавал  дурдах  нэг  сэдэв  бол  цэргийн  сүлд  билээ.  ертөнцийг  эзэлсэн
                монголчуудын ялалтыг есөн хөлт тугаас салгаж авч үзэх нь утгагүй.

                Түүхэн ямар ч үед цэргийн сүлд хийморь нь туг далбаа болж байсан.
                Тэгвэл XIII зуунд есөн хөлт сүлд монголчуудыг ялалт руу хөтөлсөн
                юм.  Монгол  цэргийн  түүхийг  судлаач  дэслэгч  генерал  Ш.  Жадамбаа
                Бүх  цэргийн  хар  сүлд,  Цэргийн  ёслолын  цагаан  туг,  цэргийн  анги,

                нэгтгэлүүдийн тугийг бүтээсэн нь уламжлалаа сэргээсэн чухал алхам
                болсныг онцолмоор байна.


                Бат  бол  цэрэг  болон  төр  засах,  ардыгаа  ачлах  эрдэмд  боловсорсон
                томоохон  зүтгэлтэн  болж  өсөн  өндийжээ.  Бат  хаан  эцгийнхээ
                үндэслэсэн Алтан Ордны улсын хил, хязгаарыг өргөтгөж, өнө удаан

                мандан  бадрах  эх  суурийг  тавьсан  юм.  Ж.  дель  Плано  Карпини:
                «Энэхүү  Бат  бол  шууд  захирагдах  эзэн  хаанаас  бусад  татарын
                (Монголын)  бүх  ноёд,  тайж  нараас  үлэмжхэн  хүчирхэг  байв»  гэж
                тэмдэглэжээ.  Бат  хаан  үнэхээр  оюун  билиг  төгөлдөр,  авир  ялдам,

                зохион байгуулах асар их авьяастай, эцэг өвгөдийн сургаал, захиасыг
                ягштал баримталдаг сод хүмүүн байв. Иймээс ч түүхэнд «Сайн хаан»
                хэмээн алдаршжээ.
   10   11   12   13   14   15   16   17   18   19   20