Page 11 - Бат хааны байлдан дагуулал
P. 11

Тийм ээ, өөрсдийг нь тойрон оршиж байсан газар тариалан эрхэлдэг
                ард  түмнүүд  сөрөн  зогсож  чадахааргүй  хүчирхэг  цэргийн  машиныг

                энэхүү  нүүдэлчин  ард  түмэн  бүтээж  чаджээ.  Тэдний  жанжнууд
                тэрхүү машиныг хөрш орнуудыг байлдан дагуулах, тонон дээрэмдэхэд
                чадамгай ашиглаж байжээ. Гэвч өөрийн дээрэмчин өвөг дээдсийн үйл
                хэргийг  ийн  бичиж  буй  зохиогчийн  бахдлыг  орчин  үеийн  оросууд,

                эсвэл хятадууд ойлгохгүй л болов уу:


                «Монголчууд  буцах  замдаа  дайны  хөлд  өртөөгүй  бүх  хот,  сууринг
                түймэрдэн  шатааж,  ард  иргэдийг  нь  олзолж,  уран  дархчуул,  хүч
                тамиртай  эрчүүд,  хацар  гоо  охидыг  нь  боол  болгон  тууж  байлаа.
                Байлдааны  олз,  эд  баялгийг  жингийн  цуваагаар  Команийн  уудам  тал

                буюу Дешт-и-Кипчак руу явуулж байв. Долоон жил үргэлжилж, олон
                зуун  мянган  хүний  цусыг  урсгасан,  асар  уудам  нутгийг  хамарч,  хэл,
                угсаа өөр олон арван үндэстнийг хамарсан их аян дайн өндөрлөж буй
                нь  тэр  байжээ.  Энэ  хугацаанд  хэчнээн  хүний  амь  нас  сүйдэж,  хүн

                төрөлхтөн ямар их гарз хохирол амссан бол?» (136 дахь тал).


                Ч. Чойсамбын ном орос уншигчид тустай гэж би бодож байна. Энэ ном
                татар-монголчуудын түрэмгийлэл бидний өвөг дээдэст ямар их зовлон
                зүдгүүр  авчирсныг  түүнд  сануулна.  Нөгөөтэйгүүр  Чингис  хаан  ба
                Батын үйл хэргийг орчин үеийн Монголын сэхээтний давхарга хэрхэн

                үнэлдэг  талаарх  төсөөллийг  энэхүү  номноос  авч  болно.  Эцэст  нь
                Орос орон  урьд өмнө биднийг  дарамталж, дээрэлхэж байсан  хэмээн
                үндсэрхэх  үзлийнхээ  солиоролд  идэгдэн  чанга  гэгчийн  хашгирч  буй
                үндэстэн угсаатнуудад найр тавин хандахаас орос уншигчийг энэ ном

                сэргийлнэ.


                                                     Ю.А. Никифоров, түүхийн ухааны доктор,


                                                          Оросын Шинжлэх Ухааны Академийн


                         Бүх нийтийн түүхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах
                                                                                                 ажилтан
   6   7   8   9   10   11   12   13   14   15   16