Page 13 - Бат хааны байлдан дагуулал
P. 13
Монголын байлдан дагуулал Оросын ард түмэнд цус, нулимсаас өөр
юу ч авчраагүй гэх ихэд дэлгэрсэн ойлголтыг миний бие энэхүү
судалгаагаараа таягдан хаях гэсэн юм. Номын зарим хэсэг орос
уншигчид таалагдахгүй байхыг би үгүйсгэхгүй. Тэгвэл эрхэм уншигч
та үүнийг зохиогч нь түүхч биш, түүгээр ч барахгүй монгол хүн
гэдгийг санана уу. Гэвч бүтээлд минь өгөх сөрөг ч бай ямар ч үнэлгээ
миний хувьд нэгэн ёсны урамшуулал болох билээ.
Эцэст нь миний мөрөөдлийг биеллээ олоход тусалсан «Идея-пресс»
хэвлэлийн газрын захирал О. назаровад гүн талархал илэрхийлье.
Зохиогчийн хийсэн орчуулга эрхэм уншигчийг бүү чилээгээсэй.
Хүндэтгэсэн
Ч. Чойсамба
2005 оны 11 дүгээр сарын 6.