Page 16 - Бат хааны байлдан дагуулал
P. 16
Ч. Чойсамбын «Бат хааны байлдан дагуулал» хэмээх номноос та Бат
хааныг шинээр нээж, түүний ухаан, чадлын чагтгыг мултлан ойлгож,
ухаарах буй за. Эдүгээ бид, хоёр аугаа их том хөршийнхөө дунд
нүүдлийн соёл иргэншлийн улбааг хадгалсаар XXI зуунтай золгосон
нь үлэмжийн их Чингис хаан, түүнийг залгамжлагч Бат хаан нарын
ихэс дээдсийн маань ухаан, үйл мөрийн хаялга бөлгөө. Номын мэргэн
дүү Ч. Чойсамба танд өлмий бат, он мэнд ахуйн ерөөл дэвшүүлье.
Билгийн чадлаа билүүдэн ирлэгтүн!
Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор, академич Ж.
Болдбаатар

