Page 21 - Бат хааны байлдан дагуулал
P. 21
тэмцэхийн оронд түүний төрөлх хотын өмнө хүчтэй десант
буулгасан байна. Ганнибал Карфаген хотоо хамгаалахаар Италийг
орхисон ч Зама хотын дэргэд болсон тулалдаанд ялагджээ. Гэвч тэрээр
өргөсөн тангарагтаа үнэнч үлдсэн байна. Цэрэг ч үгүй, зэр зэвсэг ч
үгүй болсон Ганнибал сэтгэлийн хат байхад тэмцэж болдгийг
харуулсан юм. тэрээр үлдсэн амьдралаа ромчуудаас зугатаж, тэдний
эсрэг тэмцэж өнгөрүүлсэн бөгөөд хэрхэн нас эцэслэсэн нь
эмгэнэлтэй. Арменийн хааныд хоргодож байхад нь ромчууд түүний
байшинг бүсэлсэн байна. Ганнибал дайсны гарт амьдаараа орохгүйн
тулд: «Нэг муу хөгшнөөс Ром айгаад байна. Энэ ичгүүртэй явдлыг
дуусгавар болгож өгье» гээд хор уужээ.
Эртний дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн Ромын тулгын чулууг тавигч
Гай Юлий Цезарийн амьдрал бүхэлдээ домог болсон юм. (ХТӨ 100-
44) Испанид алба хашиж байхдаа 33 настай байв. Тэр үеэр Кадикс
хотод Александрын хөшөөг хараад: «Миний насан дээр тэрээр
дэлхийг байлдан дагуулчихсан байсан. Харин надад өрнөөс өөр юу ч
алга» хэмээн уртаар санаа алджээ. Гэвч алдар нэр Цезарийг хүлээж
байсан юм. Галлийн жижигхэн мужийн амбан захирагчаар
томилогдсон тэрээр тус улсыг бүхэлд нь байлдан дагуулж, авьяаслаг
жанжин болохоо харуулжээ. Галлийн дайн түүнд алдар нэр, эд
хөрөнгө, хамгийн гол нь түүний тушаалаар гал ус руу ч харайж
ороход бэлэн шилдэг армийг авчирсан байна. Энэ армитайгаа Цезарь
тухайн үед Галли, Италийн хил болсон Рубикон голыг гатлахдаа:
«Шавга орхилоо!» гэсэн алдарт үгээ хэлжээ. Өдгөө «Рубиконыг
гатлах» гэдэг нь эргэлт буцалтгүй шийдэх гэсэн утгатай болсон билээ.
Ингэснээр Ромд иргэний дайн дэгдэж, Цезарийн ганцаарчилсан
ноёрхлоор дуусчээ. Тэрээр Европ, Ази, Африк гурван тивд дөрвөн
жил дайтаж, бүх дайснаа дарсан байна. Гэвч түүнд хаан болох хувь
дутав. Цезарийн эсрэг хуйвалдаан зохиогдож, ХТӨ 44 оны гуравдугаар
сарын 15-ны өдөр тэрээр Ромын сенатын үүдэнд 23 удаа хутгалуулан
алагдсан байна. Цезарийг алагдсанаар Ромд иргэний дайн дахин
дэгдэж, ХТӨ 30 онд түүний өргөмөл хүү Октавиан Август эзэн хаан
болсноор өндөрлөжээ. Гурван жилийн дараа тэрээр Цезарийн
мөрөөдлийг биелүүлж, Ромын эзэн хаанд өргөмжлөгдсөн юм.