Page 22 - Бат хааны байлдан дагуулал
P. 22

Оросууд  хаанаа  «царь»,  германчууд  «кайзер»  гэдэг  нь  Цезарийн
                нэрнээс үүдэлтэй.


                Шведийн  ван  XII  Карл  (1682-1718)  цэл  залуудаа  гарамгай  жанжин

                болохоо  харуулжээ.  Анхныхаа  аян  дайнд  мордсон  тэрээр  Данийн
                нийслэл  Копенгагений  дэргэд  цэргээ  буулгасан  байна.  Залуу  ванг
                даничууд  ширүүн  галаар  угтжээ.  Сум  исгэрэхийг  урьд  нь  сонсож
                байгаагүй Карл хажууд нь алхаж явсан офицерээс: «Энэ юу дуугараад
                байна?»  гэж  асуухад  цаадах  нь:  «Эрхэм  дээдэс  минь,  энэ  бол  сум
                исгэрч байна. Тань руу буудаж байна шүү дээ» гэжээ. Карл тоосон ч

                шинжгүй: «Аа тийм үү? Тэгвэл энэ исгэрэх дуун цаашид миний аяны
                хөгжим болог» гэсэн юм. 18-хан настайдаа цасан шуурганаар цэргээ
                захиран  Оросын  Нарва  хот  руу  халдаж,  гурав  дахин  давуу  дайсны
                хүчийг  бут  цохисон  байна.  Зарим  судлаач  түүнийг  өөрийн  өвөг

                Густав  II  Адольфоос  илүүгүй  гэж  үзэх  нь  бий.  Учир  нь  Шведийн
                армийг  тэр  хэмжээнд  гагцхүү  Густав  II  Адольф  аваачсан  бөгөөд
                дайны  практикт  шинээр  сэдэж  нэвтрүүлсэн  зүйл  Карлд  үгүй  гэдэг.
                Энэ үнэн хэдий ч Густав II Адольф бус, гагцхүү Карл дэлхийн шилдэг

                жанжнуудын  тоонд  орсон  юм.  21  жил  үргэлжилсэн  Хойд  зүгийн
                хэмээх  дайнд  Карл  анхандаа  хэд  хэдэн  ялалт  байгуулсан  ч  үнэндээ
                дайснууд  нь  хүн,  хүчний  чадавхи  асар  илүү  байсан  учир  1709  онд
                Полтав  дахь  тулалдаанд  ялагдал  хүлээгээд,  Турк  руу  зугатжээ.  Тэр

                цагаас  хойш  Карл  эх  нутагтаа  эргэж  ирээгүй  бөгөөд  1718  онд
                Норвегийн нэгэн жижигхэн цайз Фредриксхаль (Хальден)-ийг бүслэн
                хааж  байхдаа  тэнэсэн  суманд  өртөж,  амь  үрэгдсэн  юм.  Цөөн  хүн
                амтай Шведийн бэсрэгхэн армийг удирдаад, Европын хэд хэдэн орны

                хаадыг  чичрүүлж  байсан  Карл  үнэндээ  бусдын  чадахгүйг
                гүйцэлдүүлсэн билээ.


                Пруссийн  ван  II  Фридрих  (1712-1786)  өөрийн  улсыг  бүхэлд  нь
                цэргийн  хуаран  болгон  хувиргажээ.  Улсын  төсвийн  2/3  нь  зөвхөн
                армийн  хэрэгцээнд  зарцуулагдаж  байв.  Залуудаа  ном  уншлаа  хэмээн

                бүдүүлэг  эцэгтээ  загнуулж,  шоронд  хүртэл  хоригдож  байсан  тэрээр
                Соён  гэгээрлийн  үрийг  амссан  боловсролтой  ван  байсан  ч  дайн
                хийлгүй сууж чаддаггүй нэгэн байлаа. Фридрихийг төр барьж байсан
                46  жилийн  хугацаанд  Германы  хамгийн  хүчирхэг  улс  Прусси  газар
   17   18   19   20   21   22   23   24   25   26   27