Page 24 - Бат хааны байлдан дагуулал
P. 24

гаралтай үе тэнгийнхэн нь бүр генерал болчихсон байжээ. Гэвч даравч
                дардайна,  булавч  бултайна  гэгчээр  Суворовын  жанжны  авьяас  цагаа
                ирэхэд  гялалзтал  тодорсон  юм.  Анх  Долоон  жилийн  дайнд  оролцож,

                дарийн утаа үнэрлэсэн Александр зоригтой, авьяастай офицер болохоо
                харуулжээ.  1773  онд  Орос-Туркийн  дайн  эхлэхэд  хошууч  генерал
                Суворов армийн ерөнхий командлагч, фельдмаршал П.А. Румянцевын
                тушаалыг  зөрчиж,  Дунай  мөрнийг  гаталж,  Туртукайн  дэргэд

                туркуудыг  бут  цохисон  байна.  Румянцев  үүнд  цухалдаж,  Суворовыг
                цэргийн  шүүхэд  шилжүүлж,  цаазаар  авах  ял  оноохыг  шаарджээ.
                Харин хатан хаан II Екатерина: «Ялсан баатрыг шүүдэггүй юм» гэж
                хэлээд, шүүхийн тогтоолыг батлаагүйгээр барахгүй, Суворовыг Гэгээн

                Георгийн  одонгоор  шагнахыг  тушаасан  байна.  Хэдэн  жилийн  дараа
                туркуудтай  хийсэн  шинэ  дайнд  Суворов  алдарт  «Тоогоороо  бус,
                толгойгоороо  байлдана»  хэмээх  зарчмаа  амьдралд  хэрэгжүүлж,
                дайсанд  хэд  хэдэн  хүчтэй  цохилт  өгчээ.  Кинбурн  цайзын  дэргэдэх
                тулалдаанд  Суворов  хоёр  дахин  илүү  цэрэгтэй  туркуудтай  байлдаж,
                шархадсан  байна.  Тулалдааны  дараа  эмч  ирэхэд  шархадсан  генерал

                хиатайгаа  шатар  нүүгээд  сууж  байжээ.  тусгаар  тогтнол,  газар
                нутгийнхаа  бүрэн  байдлын  төлөө  1794  онд  боссон  польшчуудыг
                нухчин дарахаар хөдөлсөн Оросын армийг Суворов толгойлсон байна.

                Суворов хэд хэдэн тулалдаанд польшчуудыг цохиж, нийслэл Варшавыг
                авчээ.  Суворов  энэ  тухай  хатан  хаан  Екатеринадаа:  «Дайн  дууслаа.
                Польш бууж өглөө. Босогчид дарагдлаа» гэсэн гуравхан өгүүлбэртэй
                захиагаар  мэдээлжээ.  Цезарийн  «Ирлээ.  Үзлээ.  Яллаа»  гэсэн  алдарт
                захиаг санагдуулж байгаа бус уу? Суворов ихээхэн хэмжээний шагнал,
                бэлэг авсан ч фельдмаршал цол хүртсэндээ юунаас ч илүү баярласан

                байна.  Суворов  1799  онд  хувьсгалт  Францын  эсрэг  сүүлчийн  аян
                дайндаа морджээ. Оросын холбоотон австричууд Суворовын цэргийн
                давшилтын  хурдыг  гүйцэхгүй  замдаа  сульдан  унаж  байсан  гэдэг.
                Суворов  Итали,  Швейцарьт  дайтаж,  хэд  хэдэн  тулалдаанд  Францын

                армийг ялахад Оросын хүчирхэгжилтээс эмээсэн Австрийн эзэн хаан
                хоёрдмол бодлого явуулж эхэлжээ. Үүнд бухимдсан Оросын эзэн хаан
                Павел жанжнаа буцаан дуудсан байна. Гарамгай ялалт байгуулсныхаа
                шагналд  Суворов  цэргийн  дээд  цол  болох  генералиссимус  цолыг
                хүртсэн юм.
   19   20   21   22   23   24   25   26   27   28   29