Page 28 - Бат хааны байлдан дагуулал
P. 28
дээд заяа гэдэг. Тэгвэл дайтах дайсангүй болсон Чингис хаан, Бат хаан
нарт ингэж нас нөгчих шаардлага байсангүй. Хамаг улсаа хурааж, гар
газар, хөл хөсөр, төр төвшин, түмэн амгалан болгоод нас барахаас
илүү эрхэм жаргал жанжин хүнд, хаан хүнд бий гэж үү?
Энэ бүхнээс үзэхэд байгуулсан улс, түүний оршин тогтносон хугацаа,
түүхэнд үлдээсэн ул мөрөөрөө ертөнцийн долоон шилдэг жанжны
аль нь ч Чингис хаан, түүний ач Бат хаантай эгнэхгүй юм.
Эцэст нь хэлэхэд, эв эеэ хичээхээс илүү эрхэм зүйл бидний
монголчуудын хувьд үгүй билээ.
Сайн үйлс дэлгэрэх болтугай!
Жадамбаагийн Энхбаяр