Page 30 - Бат хааны байлдан дагуулал
P. 30

харилцаатай байсан юм. Харин Чингис хаан өөрөө эдгээр цуу яриаг
                үргэлж няцаадаг байв. Энэ тухай бид «Монголын нууц товчоо»-ноос

                мэднэ.  Сартуул  иргэнийг  дайлаар  мордохын  өмнөхөн  болсон  их
                хуралдайн үеэр Есүй хатан Чингис хаанаас залгамжлагчаа томилохыг
                хүсдэг. Чингис хаан: «Хатан хүн боловч Есүйн хэлсэн үг зөвөөс зөв!
                /.../  Хөвүүдийн  ах  Зүчи  мөн.  Юу  хэлнэ?  Чи  хэл!»  гэхэд  Цагадай

                Зүчиэс урьдаж: «Зүчийг үг хэл гээд Зүчийг юунд томилох гэж байна?
                Энэ  мэргидийн  орхидост  бид  захирагдах  гэж  үү?»  гэсэнд  Зүчи
                Цагадайн  энгэрээс  зуурч,  ширүүн  маргаан  дэгджээ.  Чингис  хаан:
                «Зүчийг тэгж хэлж яаж болно? Хөвүүдийн минь ахмад Зүчи биш үү?

                Хожим  бүү  тэгж  хэлтүгэй»  гэснээр  энэхүү  маргаан  өндөрлөсөн
                юм[3].


                Зүчийг  залгамжлагчаараа  өргөмжилсөн  тохиолдолд  Цагадай  тэдний
                хооронд дайн дэгдэж болзошгүй байсан нь Чингис хааныг гутгаар хүү
                Өгөдэйгээ сонгоход нөлөөлсөн байж ч магадгүй.


                1224  онд  Чингис  хаан  эзэнт  гүрнээ  дөрвөн  хүүдээ  хуваахад  Зүчид

                Хорезм,  Баруун  Сибирь,  Урал  ногджээ.  Түүгээр  ч  барахгүй  монгол
                морьдын  туурай  хүрч  болох  наран  шингэх  зүгийн  бүх  орон  Зүчийн
                улсын  бүрэлдэхүүнд  орохоор  тогтсон  байна.  Гэвч  эцэг,  хүү  хоёрын

                харилцаа тун удалгүй муудаж, атгаг санаатнууд ч үүнд хошуу, хуруу
                нэмэрлэж амжив. Хаан эцгийнхээ их аян дайныг нэг их таашаадаггүй
                Зүчи  янз  бүрийн  шалтгаар  өөрийн  цэргийг  дагуулан  ирэхээс
                татгалздаг  байв.  ууган  хүү  нь  түүний  гэрээсийг  зөрчиж,  төрийн
                эргэлт  хийж,  хаан  ширээг  авахыг  санаархаж  байна  гэсэн  гүтгэлэгт

                насныхаа эцэст нэн сэжиглэмтгий болсон Чингис хаан итгэж орхижээ.
                1227  оны  хавар  анд  мордсон  Зүчийг  бие  хамгаалагчид  нь  хугархай
                ууцтай олсон байна. Тэр даруй энэ аллагын захиалагч нь Чингис хаан
                гэсэн шивэр авир яриа гарсан аж[4].


                Удалгүй  Зүчийн  улсад  нас  барсан  хааны  залгамжлагчийг  сонгох

                хуралдай  болжээ.  Батыг  үг  дуугүй,  эргэлзэж  тээнэгэлзэлгүй  сонго
                гэсэн заавар Чингис хаанаас ирсэн учир цугларсан ноёд тайж нар ёсоор
                болгосон  байна[5].  Чингис  хааны  заавар  олны  гайхлыг  төрүүлжээ.
                Учир  нь  Бат  дөнгөж  19-хөн  настай,  Зүчийн  ууган  хүү  ч  биш,
   25   26   27   28   29   30   31   32   33   34   35