Page 31 - Бат хааны байлдан дагуулал
P. 31
удирдагчийн хувьд ч тэр, жанжны хувьд ч тэр олонд хүлээн
зөвшөөрөгдөж амжаагүй байв.
эцгийн улсыг Бат ах, дүү нартаа хуваан эзэмшүүлэх болов. Дээр нь ах
Орд нь Зүчийн улсын нийт цэргийн захирагчаар томилогджээ. Тиймээс
Батад бодит эрх мэдэл байсангүй гэсэн дүгнэлтийг Оросын судлаач
Т.Д.Скрынникова хийсэн байдаг[6].
1227 оны зун Чингис хаан тэнгэрийн хутгийг олсноор Бат Хархорин
руу их хуралдайд очих болов. Их хаанд Өгөдэй өргөмжлөгдөх нь
хэдэн жилийн өмнөөс тодорхой байсан юм. Гэвч Өгөдэй их хаанаар
өргөмжлөгдөнгүүт Батын томилгоог баталгаажуулж, Баруун зүгт
орших газар нутгийг байлдан дагуулахад нь туслахаа амласан байна.
1230 онд Өгөдэй хаан Алтан улсыг дайлаар мордоход нь Бат дагалдан
явжээ[7]. Чухам энэ үеэр Бат хот суурин газрыг бүслэн хаах, тал газар
тулалдах, дайсны цэргийн давуу хүчийг ур чадвар, арга мэхээр дарах
эрдэмд суралцсан байна. Дөрвөн жилийн дараа Алтан улс мөхсөнөөр
Баруун зүг дайтах боломж нээгдсэн юм.
Оросын вант улсууд ба Европын орнуудыг түрэмгийлсэн тухай энэхүү
бүтээлд дэлгэрэнгүй өгүүлэх учир нуршихыг зорилго болгосонгүй.
1243 онд Бат хаан Ижил мөрний хөвөөн дэх Бат-Сарай нийслэлтэй
Алтан ордны улсыг байгуулжээ. Шинэ улс чухам яагаад ийн
нэрлэгдсэн талаар тодорхой баримт байдаггүй. Монголчууд Батын
улсыг Хөх орд гэдэг байсан бол оросууд Алтан орд хэмээн нэрлэх
болсон юм. Бат хааны ордны оройг алтаар бүрсэн байсан учир оросууд
ингэж нэрийдэх болсон гэх таамаглал ч бий.
Өгөдэйн залгамжлагчийг сонгох их хуралдай таван жилээр сунжирсан
учир Бат хаан өөрийн улсдаа бүрэн төвхнөж амжсан байна. Тэрээр:
«... эдийн засгийн хувьд хот сууринг шинээр болон сэргээн байгуулах,
худалдаа, эдийн засаг, албан татварын тогтолцоог оновчтой бүрдүүлэх,
өртөө байгуулж, зам харилцааны шинэ сүлжээг бий болгох зэрэг цогц
бодлого боловсруулан хэрэгжүүлжээ. Бат хаан улсынхаа газар зүйн
байрлалыг ашиглан, улсаа Өрнө, Дорныг холбосон худалдааны гол төв