Page 18 - Бат хааны байлдан дагуулал
P. 18

Өнгөрсөн  үеийн  түүхийг  аваад  үзвэл  нэг  гүрэн  нөгөөгөө
                эрхшээлдээ  оруулж  л  байдаг,  нэг  үндэстэн  бослого  гаргаад  туурга

                тусгаар  болж  л  байдаг,  нэг  нь  хүчирхэгжиж  байхад  нөгөө  нь  дорой
                буурай болж л байдаг. Яг л амьтдын ертөнц мэт. Хүн үүссэн цагаас
                хойш  дэлхий  дээр  ердөө  292  жил  дайн  дажингүй  өнгөрснийг
                судлаачид  тооцоолон  гаргасан  байдаг.  Үлдсэн  асар  урт  хугацаанд  нь

                хүмүүс өөр хоорондоо дайтаж байжээ. Сүүлийн 5500 жилийн дотор
                15 мянган удаа дайн дэгдэж, үүний уршгаар 3,5 тэрбум хүн алагдсан
                байна.


                Энэ их дайн дажин цэргийн олон гарамгай жанжныг төрүүлсэн юм.
                Хэн  хэнийг  дэлхийн  шилдэг  жанжнаар  тодруулж  болох  вэ?  Дараах

                нэртэй  маргах  хүн  үгүй  биз.  Учир  нь  тэднийг  дэлхий  дахинаараа
                хүлээн зөвшөөрдөг.


                Македонийн хаан Александр, Карфагены Ганнибал, Ромын Гай Юлий
                Цезарь,  Шведийн  ван  XII  Карл,  Пруссийн  ван  II  Фридрих
                Гогенцоллерн, Оросын генералиссимус Александр Суворов, Францын
                эзэн  хаан  I  Наполеон  Бонапарт…  Эдгээр  долоон  жанжин  дайны
                тэнгэрт долоон бурхан од болон гялалзсан юм. Эдгээр хүмүүсийн нэр

                түүхэн  тодорхой  цаг  үед  хөрш  зэргэлдээх  улс  орныг  төдийгүй,  хүн
                төрөлхтнийг чичрүүлж байсан юм.


                Аливаа дайн дажны түүхэнд цэргийн жанжны үүрэг маш их юм. Энэ
                тухай Наполеон: «Цезарь байгаагүй бол Ромын легионууд галлчуудыг

                эрхшээлдээ оруулж чадахгүй байх байсан. Карфагенчууд биш, харин
                Ганнибал ромчуудын зүрхэнд шар ус хуруулж байсан. Александр үгүй
                бол Македонийн фаланг Энэтхэгт хүрэхгүй байсан. Гагцхүү Тюренн л
                Везер, Иннд хүрч чадсан. Их Фридрих байгаагүй бол Пруссийн цэрэг

                Европын  гурван  томоохон  гүрнээс  долоон  жилийн  турш  эх  орноо
                хамгаалж  чадахгүй  байсан»  гэж  бичсэн  байдаг.  Үнэхээр,  нэгийг
                бодогдуулмаар.  Гэхдээ  цэргийн  жанжин  хэчнээн  гарамгай  байсан  ч
                арми  муу  бол  яах  ч  аргагүй.  Хэрэв  Александр  Персийн  хаан  байсан

                бол  дэлхийг  байлдан  дагуулах  нь  юу  л  бол.  Тэгэхлээр  шилдэг
                жанжин+шилдэг  арми=ялалт  гэсэн  томъёог  гаргаж  ирж  болох  нь.
                Нөгөөтэйгүүр Германы цэргийн зүтгэлтэн, дайны онолч А.Шлиффен
   13   14   15   16   17   18   19   20   21   22   23