Page 14 - Бат хааны байлдан дагуулал
P. 14

Номын үүдэн дарлагынүг


                Эдүгээ  үе  бол  Монголын  түүхийг  бичих,  боловсруулах  онол,  арга
                зүйд шинэчлэл хийж буй цаг. Бид түүх шинэчлэл хэмээн ярихдаа онол,

                арга  зүйдээ  л  шүүмжлэлтэй  хандаж  байгаа  хэрэг  юм.  Түүнээс
                түүхийг  шинэчилнэ  гэж  байхгүй.  Түүх  түүхээрээ  л  үлддэг.  1980-
                1990-ээд  оны  заагаас  хойш  түүхчид  төдийгүй,  эх  түүхээ  сонирхсон
                янз  бүрийн  мэргэжлийн  хүмүүс  түүхийн  сэдвээр  бичиж,  туурвих

                болов.  Бичиж  туурвих  эрх  чөлөөг  эдлэлгүй  яахав.  Гэхдээ  хэн  бүхэн
                түүхийг бичихгүй. Түүхч бол нарийн мэргэжлийн ажил. Иймээс түүх
                сонирхогчид  бичсэн  зүйлээ  эрх  биш  мэргэжлийн  хүнээр  хянан
                нягтлуулж  байх  нь  зүйд  нийцнэ.  Мэргэжлийн  түүхч  хүн  ч  илүү

                нарийн  мэргэшсэн  багшаараа  юм  уу,  эн  чацуу  номын  нөхрөөрөө
                хийсэн,  бүтээснээ  нягтлуулдаг  нь  билиг  оюуны  ертөнцийн
                бичигдээгүй хууль юм. Үүнийг номын хүний жудаг сахих ёс хэмээнэ.


                Ийм  жудагтай  нэгэн  бол  сэтгүүлч,  доктор  (Ph.D.)  Чойжилжавын
                Чойсамба  болой.  Номын  мэргэн  дүү  маань  «Бат  хааны  байлдан

                дагуулал»  хэмээх  бэсрэгхэн  ном  бүтээснээ  хянан  магадлуулахаар
                надад жудаг сахин барилаа. Зохиогч эл бүтээлээ орос, монгол, англи
                зэрэг  хэлээр  бичсэн  сурвалж  болон  ном,  товхимлуудыг  ашиглан,
                түүхэн  эрэл  хайгуул  хийж  бичсэн  нь  олзуурхууштай  байна.  Түүхэн

                баримтуудаас  үүдэн  хийсэн  дүгнэлт  гаргалгаа  нь  орчин  цагийн
                билгийн  цараагаар  харж,  голыг  нь  олж  тэмтэрсэн  шинжтэй  байна.
                Мэдээж,  ганц  нэг  зүйл  дээр  зохиогчтой  санал  зөрж  байгаа  хэдий  ч
                өөрийн  гэсэн  санааг  нь  хүндэтгэн  үлдээлээ.  Уншигч  та  судлаад,
                тэртэй  тэргүй  мэргэн  ухаандаа  цэгнэн  тунгаах  учир  олныг  нуршаад

                яахав,  товчхон  хэлвэл  утга  агуулгын  хувьд  чамбай  бүтээл  болсон
                гэмээр байна.


                Бат хаан гэж чухам хэн бэ? гэдэг талаар бяцхан өлгөц хэлье. Бат бол
                Чингис  хааны  ууган  хүү  Зүчийн  хоёрдугаар  хөвгүүн  болой.  Тэрээр

                1208, 1209 оны заагаар эцэг, эхийн насан идэрт цээжний хөвгүүдийн
                нэг болж мэндэлжээ.
   9   10   11   12   13   14   15   16   17   18   19